Амьдралын 1/4

Амьдралын 1/4 Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Амьдралын 1/4, Ulaanbaatar.

Энхрий ялдам бас ихэмсэг бардам бүсгүйчүүд бид гайхамшиг!
Тийм ээ бид ээжүүд!
Эр нөхрөө ч халамжилна, Эрчүүдийн харцыг ч унагаана
Нялх үрээ ч бүүвэйлнэ, Найз охидтойгоо ч үймүүлнэ
Гэрээ ч цэвэрлэнэ, Тархиа ч цэнэглэнэ
Шарвингаа ч хайрна, Shopping-оо ч хийнэ
Бид сайн ч гэрийн эзэгтэй, Сайхан ч эмэгтэй
Тийм ээ, бид шинэ үеийн ээжүүд

Сайхан харагдах нууц үсэнд байдаг. Тиймдээ ч үс сайхан бол зүс сайхан гэдэг үг байдаг бизээ. Гэхдээ гоо сайхан байна гэд...
19/04/2021

Сайхан харагдах нууц үсэнд байдаг. Тиймдээ ч үс сайхан бол зүс сайхан гэдэг үг байдаг бизээ. Гэхдээ гоо сайхан байна гэдэг амаргүй үсэндээ сэнс, индүү хэрэглэхээс гадна хими, будаг гээд өөртөө багагүй хор хохирол урчуулдаг. Үүний үр дүнд үс салаалж, хатуурч, гэмтдэг. Иймээс гэмтэлтэй үсэнд энгийн эрүүл үснээс илүү арчилгаа шаардагдах нь мэдээж. Тэгвэл үсээ хэрхэн урьдын адил эрүүл, зөөлөн, намирсан болгох вэ? Дараах зөвлөгөөг амьдралынхаа нэгэн хэвшил болгоорой.

⭐Үснийхээ үзүүрээс тогтмол тайралт хийлгэх
Үсээ ургуулахын тулд ерөөсөө хайч хүргэхгүй байх ёстой юм шиг санадаг. Гэхдээ үсээ дор хаяж 2 сар тутамд үсний үзүүрийн салаалж, гэмтсэн хэсгийг тайруулж байх хэрэгтэй. Эс бөгөөд өвчилсөн үс улам нэгээс нөгөөд нөлөөлж үсийг тань улам өвчлүүлдэг. Энэ нь таны урт сайхан үстэй болох мөрөөдлийг тань үгүй хийх болно. Тайраад байвал яаж ургах юм бэ? гэж бодож байна уу? Харин ч үс эрүүл болох тусмаа ургалт нь улам түргэсдэг юм шүү.

⭐Үсэндээ 7 хоногт дор хаяж 1 удаа тэжээл өгөх
Бид арьсаа өдөр бүр тордож нар салхинаас хамгаалдаг. Харин үсээ тэр бүр анзаараад байдаггүй мэт. Тэжээл, маск тавьдаг ч байнгын хэвшил болгож чаддаггүй. Харин одооноос эхлээд үүнийг өглөө бүр шүдээ угаадаг шигээ байнгын дадал болгон өөрт тохирсон таалагдсан үсний маскаа 7 хоногт дор хаяж нэг тавьж заншаарай. Мөн гэрийн нөхцөлд ч үсэнд хэрэгтэй тэжээллэг макс хийх ч боломж бий. 1 ширхэг өндгөн дээр цайны халбага оливийн тос, цайны халбага цэвэр зөгийн балыг хийж, сайтар холиод үсэндээ түрхэж 30 мин байлгаад хүйтэн бүлээн усаар үсээ зайлна.

Мөн наргил модны самрын тос нь зөвхөн гэмтэлтэй үс ч биш бүх төрлийн үсэнд маш сайн тэжээлийн маск болж өгдөг. Үсэндээ жигд түрхэн гадуур нь уут углан 40-60 минут орчим байлгасны дараа усаар зайлаарай.

⭐Зөв үсний сам сонгох
Сам бүр адилхан гэж бид боддог ч яг үнэндээ маш их ялгаатай ажээ. Самны гол үүрэг нь үс хоорондын орооцолдоог гаргах хэдий ч самны үсний ширхэг ямар байхаас шалтгаалж үсэнд массаж болох эсвэл гэмтээх гэсэн 2 зүйл болдог аж. Нарийн үсэн ширхэгтэй сам нь үсэнд хамгийн аюул багатай байдаг төдийгүй илүү гялалзсан зөөлөн болгож өгдөг. Бүдүүн хатуу ширхэгтэй сам нь үсийг гэмтээх эрсдэл хамгийн өндөр бөгөөд ийм төрлийн самнаас аль болох татгалзахыг зөвлөж байна. Мөн үсээ чийгтэй, нойтон үед аль болох самнах хэрэггүй.

⭐Үсээ зөв угаах
Үсээ угаахдаа зөвхөн шампуниар тослог, хирийг нь арилгаад л болчихдог уу? Тэгвэл та үсээ буруу угаадаг гэж ойлгож болно. Учир нь шампунь үсэнд байгаа бохирдлыг арилгахын хажуугаар хуйх болон үсийг тэжээлгүй болгох талтай. Иймд та ангижруулагчийг ашиглан, үсэндээ тэжээл өгч, чийгшүүлэх хэрэгтэй. Энэ нь үсийг чийгшүүлэхээс гадна гялалзсан гоёмсог болгодог бөгөөд хугаралтаас сэргийлдэг байна. Шампунь нь хуйханд , харин ангижруулагч нь үсэнд зориулагдсан байдаг бөгөөд та үүнийг үснийхээ үзүүр хэсгээс эхлэн дээш түрхэж, хуйхандаа хүргэхгүй байх тал дээр анхаараарай. Мөн үсний серумийг хэрэглэж занших нь нарны хэт ягаан туяанаас үсийг хамгаалж шаардлагатай тэжээлийг өгч байдаг.
Үсээ байнга угаах нь будагтай үсний өнгийг алдагдуулдаг гэж ярьдаг ч гол нь үсний будгаа сонгохдоо эхлээд анхаарах хэрэгтэй байдаг. Ямар өнгөөр будах болон хэр хугацаанд үснийхээ өнгийг хадгалахыг хүсч байгаагаас шалтгаалан үсний будгийг төрлүүд танд янз бүрийн үр дүнг бий болгох болно.
Permanent үсний будаг: Хэрвээ та үсэндээ эрс өөрчлөлтийг хийж илүү гэгээлэг эсвэл илүү бараан өнгөтэй болохыг хүсч байвал Permanent төрлийн үсний будаг мэргэн сонголт байх болно. Гэхдээ энэ төрлийн будаг нь үсний байгалийн пигментийг өөрчилдөг ба Semi-Permanent үсний будгийг бодвол маш удаан тогтдог.
Semi-Permanent үсний будаг: Таны байгалийн төрөлх өнгийг сэргээх, бага зэргийн цайвар эсвэл бараан өнгө руу өөрчлөлт хийхийг хүсч байвал Semi-Permanent үсний будаг илүү тохиромжтой. Үүний бас нэг давуу тал нь таны үсний байгалийн пигментэд өөрчлөлт оруулдаггүйгээс гадна гялалзсан болгож өгдөг.
Demi-Permanent үсний будаг: Хэрвээ та үсээ анх удаа будах гэж байгаа бол энэ төрлийн будаг илүү тохиромжтой. Учир нь таны үсний байгалийн өнгийг улам баяжуулж өгдөг. Өнгөний сонголтын хувьд хүмүүсийн нийтлэг үсний өнгөтэй байдаг ба 28 удаагийн угаалт хүртэл өнгөө хадгална.

⭐Үсээ аль болох сэнсээр хатаахгүй байх
Байнга үсний сэнс хэрэглээд заншчихсан бол үүнийгээ аль болох өөрчлөхийг зөвлөж байна. Учир нь сэнс нь гэмтэлтэй үсийг улам ширүүн хатуу, хугарамтхай болгодог. Иймээс аль болох алчуураад зөөлөн дарж усыг нь авч өөрөөр нь хатаах хэрэгтэй. Хэрвээ та сэнс байнга хэрэглэх шаардлагатай байгаа бол хүйтэн агаараар үлээлгэх нь хор хөнөөл багатай.

#Амьдралын1/4

Гэмтэж, салаалсан үсийг эмчлэх хамгийн энгийн болоод үр дүнтэй арга бол гэртээ төрөл бүрийн маск бэлтгэж хэрэглэх юм. Эн...
16/04/2021

Гэмтэж, салаалсан үсийг эмчлэх хамгийн энгийн болоод үр дүнтэй арга бол гэртээ төрөл бүрийн маск бэлтгэж хэрэглэх юм. Энэ нь мөнгөнд хэмнэлттэй төдийгүй үр дүнгээ богино хугацаанд үзүүлнэ гэдгээрээ онцлог аж.
Ингээд танд гэмтэлтэй үсэнд зориулсан маскуудыг хэрхэн гэртээ бэлтгэж, хэрэглэх тухай мэдээллийг хүргэе.

⭐КОНЪЯКТАЙ МАСК
Хэрэг болох зүйлс:
• Конъяк - 1 халбага
• Тос - 1 халбага
• Зөгийн бал - 1 халбага
• Өндөгний шар - 1 ширхэг
• Нимбэг
Бүх орцуудаа нэгтгэж хутгана. Нимбэгний шүүсийг үсийг гэрэлтсэн болгох зориулалтаар ашиглах аж. Маскаа үсэндээ түрхэж, халуун алчуураар боон 20-30 минут байлгах хэрэгтэй. Дараа нь үсээ бүлээн усаар зайлж, тэжээлийн тос түрхээрэй.

⭐АВОКАДОТОЙ МАСК
Хэрэг болох зүйлс:
• Авокадо - 1 ширхэг
• Тараг - 2 халбага
• Тос - 1 халбага
Авокадо сэрээгээр нухаж, жижиглэнэ. Үүн дээрээ тараг болон тосоо хийж хутгах бөгөөд маскаа үсэндээ түрхэж, 20 минут байлгаарай. Эцэст нь үсээ бүлээн усаар зайлж угаана.

⭐ВИТАМИНТАЙ МАСК
Хэрэг болох зүйлс:
• Оливын тос - 3 халбага
• Е витамин - 2-3 капсул
Орцуудаа нэгтгэж, хуурайшиж гэмтсэн үснийхээ үзүүрт түрхээрэй. Үсэндээ халаагч малгай өмсөж, 30-60 минут байлгах хэргэтэй. Дараа нь үсээ угааж, тэжээлийн тос түрхэхээ мартуузай.

⭐ТООРТОЙ МАСК
Хэрэг болох зүйлс:
• Тоорны тос - 3 халбага
• Глицерин - 1 халбага
• Өндөгний шар - 1 ширхэг
• Эфирийн тос - 3 дусал
Бүх орцуудаа нийлүүлэн хутгаж бэлтгэнэ. Үүнийгээ үсэндээ түрхэж, хэсэг хугацаанд байлгасны дараа шампунь ашиглаж угаана. Энэхүү аргыг 3-4 долоо хоногийн турш хэрэглэснээр үр дүнгээ үзүүлэх болно.

⭐ЗӨГИЙН БАЛ, ӨНДӨГТЭЙ МАСК
Хэрэг болох зүйлс:
• 1 өндөгний шар
• 1 цайны халбага зөгийн бал
• 2 хоолны халбага оливын тос
Өндөгний шарыг зөгийн балтай хольсны дараа оливын тосоо нэмнэ.
• Бэлдсэн маскаа үснийхээ бүх хэсэгт түрхэнэ.
• Үснийхээ уганд 3-5 минут орчим массаж хийнэ.
• Үсээ дээш шууж, алчуураар битүү орооно.
• 30 минутын дараа бүлээн усаар угаана.

#Амьдралын1/4

30/01/2021

Таны Амьдралын 1/4 юу вэ?

• Эмэгтэй хүн сарын тэмдэг нь ирсэн үеэрээ илүү их дэлгүүр хэсэж, илүү их идэж, энгийн үеийнхээсээ илүү их мөнгө үрдэг б...
30/12/2020

• Эмэгтэй хүн сарын тэмдэг нь ирсэн үеэрээ илүү их дэлгүүр хэсэж, илүү их идэж, энгийн үеийнхээсээ илүү их мөнгө үрдэг болохыг тогтоосон байна.
• Дисней кино компани 1940-өөд оны үед “Сарын тэмдгийн түүх” нэртэй хүүхэлдэйн кино гаргаж байжээ. Өсвөр насныханд эмэгтэй хүний биеийн онцлогийг таниулсан энэхүү кино нь харин тийм ч алдартай болж чадаагүй юм.
• Сарын тэмдгийн үеэр эмэгтэй хүн дур тавих үед эндорфин, окситоцин дааврууд ялгарч сарын тэмдгийн өвдөлтийг намдаадаг.
• Эмэгтэй хүн нэг удаагийн сарын тэмдгийн үеэр дундажаар 765 гр цус гадагшлуулдаг.
• Тампон хэрэглэдэг эмэгтэй хүн сард дунджаар 18, хамгийн ихдээ 48 тампон хэрэглэдэг аж.
• Эмэгтэй хүний анхны сарын тэмдэг ирж эхэлснээс хойш цэвэрших хүртлээ дунджаар нийт 400 гаруй удаа сарын тэмдэг ирдэг.
• Сарын тэмдэг ирэх үеэр эмэгтэй хүний дуу хоолой өөрчлөгддөг.
• Дэлхий дээр 5000 гаруй сарын тэмдгийг орлуулж хэлэх үг байдаг. Францаар “газардалт, буулт” гэсэн үгээр орлуулдаг бол Германаар “гүзээлзгэний долоо хоног” ч гэдэг байна.
• Шөнийн гэрэлтэй унтах нь нойрны даавар болох мелатониныг ялгаруулахаас гадна сарын тэмдгийн мөчлөг хэзээ эхлэх, дуусахыг тодорхойлдог эмэгтэй дааврын ялгаралтыг ч мөн хянадаг байна. Ингэснээр сарын тэмдгийн мөчлөг илүү тогтворжино гэсэн үг. Ялангуяа мөчлөгийнхөө сүүлийн хоёр долоо хоногийн турш 100 ваттын гэрэлтэй унтах юм бол сарын тэмдэг яг цагтаа ирдэг гэсэн судалгаа гарчээ.
• Сарын тэмдэг ирэх дөхөхөөр эмэгтэйчүүдийн 19-40 хувь нь багтраа болон харшлын шинж тэмдэг илрэх, хэдийн багтраатай бол өвчин нь сэдрэх зэрэг үзэгдэл бий болдог. Үүнийг сарын тэмдгийг өмнөх астма /PreMestrual Asthma/ гэж нэрлэдэг байна.

⭐ 1. ДАВС ИХТЭЙ ХООЛСарын тэмдгийн үеэр хэт их давстай хоол хүнс идсэнээр хавагнах, цаашлаад хөх хатуурах, гэдэс томбойх...
26/12/2020

⭐ 1. ДАВС ИХТЭЙ ХООЛ
Сарын тэмдгийн үеэр хэт их давстай хоол хүнс идсэнээр хавагнах, цаашлаад хөх хатуурах, гэдэс томбойх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

⭐. ХАЛУУН НОГООТОЙ ХООЛ
"Найз" маань ирсэн үед хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа мууддаг тул амархан боловсорч, шингэдэг хоол хүнс хэрэглэвэл зохино. Халуун ногоотой хоолнууд удаан шингэцтэй байдаг учраас энэ үедээ битгий идээрэй.

⭐3. ЧИХЭРЛЭГ ЗҮЙЛС
Хэт чихэрлэг хоол хүнс хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж, толгой эргэж өвддөг.

⭐4. ХҮЙТЭН ХООЛ ХҮНС, УУХ ЗҮЙЛС
Хүйтэн хоол хүнс шингэц муутай байдгаас гадна цусны эргэлтийг удаашруулдаг тул сарын тэмдгийн өвдөлтийг нэмэгдүүлдэг.

⭐5. АЛКОХОЛ БОЛОН КАФЕЙН АГУУЛСАН ЗҮЙЛС
Алкохол болон кафейн агуулсан хоол хүнс шээс ялгаруулалтыг ихэсгэж, бие дэх шингэний хэмжээг багасгаснаар сарын тэмдэг өвдөлттэй ирэх шалтгаан болдог байна.
Тиймээс энэ чухал үедээ дээр анхааруулсан бүтээгдэхүүнээс аль болох татгалзаж, дараах хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй.

#Амьдралын1/4

Ихэнх бүсгүйчүүдийн хувьд сарын тэмдэг ирэх тэр өдрүүд бол нилээн хэцүүхэн байдаг. Нуруугаар хөшиж, хэвлийгээр хатгахын ...
23/12/2020

Ихэнх бүсгүйчүүдийн хувьд сарын тэмдэг ирэх тэр өдрүүд бол нилээн хэцүүхэн байдаг. Нуруугаар хөшиж, хэвлийгээр хатгахын зэрэгцээ муухай ааш хөдөлж, ер нь л онцгүй байдаг. Энэ үед би бол шоколад идээд л өдөржингөө унтдаг (байлаа, ганц бие байхдаа, харин одоо бол ажлаасаа эртхэн ирээд нөхөртөө хүүхдүүдээ даатгачаад – чаддагсан бол ганц шил улаан вино, гоё ном бариад - бушуухан орондоо ордог). Сарын тэмдэг ирсэн үед сайн амарч байх хэрэгтэй, нээрээ шүү. Амрана гэдэг бол зүгээр л өөрийнхөө биенд хийж байгаа маш том буян гэж байгаа. Гэхдээ, сарын тэмдэг ирсэн үед дасгал хийх нь олон талын үр ашигтай гэдгийг саяхан олж мэдлээ. Дасгал хийх эрүүл мэндэд сайн л даа, гэхдээ сарын тэмдгийн үед ядаж 2-3 удаа дасгал хийвэл тэр ядаргаатай дуншсан өвдөлт, зовуурь, муухай ааш зэргийг хамаагүй бууруулдаг юм байна.
Гэхдээ, баахан өвчин намдаах эм уугаад л эрчимжүүлсэн кардио кикбокс хийгээд бай гэсэн үг биш шүү. Хэрвээ бүүр юу ч хиймээргүй, хаашаа ч явмааргүй, зүгээр л биеэ диван дээр пааркалмаар байвал тэгэх л хэрэгтэй, биеэ сонс.
Сар бүр зочилдог найз чинь ирсэн үед бие сэтгэлийн хүч тэнхээ нэммээр байвал гадуур жаал алхах, бие сэргээх сайхан сунгалтын дасгалууд хийх, эсхүл бүр бүжиглэх, унтлагын өрөөндөө ганцаараа хамаг чангаараа дуулах гээд л янз бүрийн зүйлс хийж болно л доо.
Харин сарын тэмдгийн үед дасгал хийхийн үр ашгийг саяхан л олж мэдлээ. Санаанд ч оромгүй 6 ашигтай тал байдаг юм байна.

⭐1. ЯДАРЧ СУЛЬДАХГҮЙ
Заримдаа сарын тэмдэг ирсэн үед ямар ч ус уухгүйгээр марафонд гүйгээд ирсэн юм шиг л ядардаг даа. Та итгэхгүй байж магадгүй, гэхдээ ингэтлээ ядрах мэдрэмжийг дарах нэг сайн арга бол дасгал хийх (үүний тулд заавал хүнд, эрчимжүүлсэн дасгал хийх хэрэггүй).
Сарын тэмдгийн үед хөнгөн, бага импакттай дасгал хийхэд энергийн түвшин нэмэгдэж, үнэн нойрмог ядарч үхэх гэж байгаа юм шиг тэр мэдрэмжийг давж гарах эрч хүчтэй болдог гэдгийг олон судалгаагаар нотолсон байдаг.

⭐2. ДАСГАЛЫН ҮР ДҮН НЭМЭГДЭНЭ
Сарын тэмдэг ирснээс хойшхи 14 хоногийн хугацаанд дасгал хийхэд маш үр дүнтэй байдаг бөгөөд ялангуяа хүчний дасгалын үр өгөөжийг илт нэмэгдүүлдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн хөлний ачаалал даах чадвар, өндөр үсрэх чадвар, уян хатан байдал зэрэг нь илүү сайн байсан байна.
Тэгэхээр, энэ хугацаанд хүчний дасгалууд түлхүү хийвэл ашигтай байх нь.

⭐3. ХӨЛСӨӨ ГАРГАВАЛ ХЭВЛИЙН ӨВДӨЛТИЙГ БАГАСГАНА
Дасгал хийх үед бета-эндорфин гэдэг байгалийн өвчин намдаагч бодис ялгардаг учраас сарын тэмдгийн үед нуруугаар хөших, хэвлийгээр хатгах зэрэг өвдөлтийг бууруулдаг.
Хэрвээ бүүр их өвддөг бол халуун устай шил, бөөрөлзгөний цай тус болж магадгүй шүү. Эсхүл нилээн сайн сунгалт хийж, сайхан алхаж болно. Зөөлөн иог хийвэл бүүр ч их тустай.
Гэхдээ, нуруун дээрээ зогсох гэх мэт урвуу дасгал хийх хэрэггүй, яагаад гэвэл тийм дасгалууд нь цусны эргэлтийг урвуулдаг учраас сарын тэмдгийн үед огт хэрэггүй.

#Амьдралын1/4

Эмэгтэй хүн амьдралынхаа хугацаанд 40 орчим жил ариун цэврийн хэрэглэл хэрэглэдэг бөгөөд 13-н наснаас цэвэрших хүртлээ 2...
20/12/2020

Эмэгтэй хүн амьдралынхаа хугацаанд 40 орчим жил ариун цэврийн хэрэглэл хэрэглэдэг бөгөөд 13-н наснаас цэвэрших хүртлээ 2000-3000 өдөр, шөнө эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэдэг байна.

Хүний сарын тэмдэг ирэхэд гардаг цус нь амьд байдаг учраас шим тэжээлтэй бөгөөд үтрээ болон саванд байгаа бактеруудын үржих таатай орчин нөхцөл нь болж өгдөг. Сарын тэмдэг ирээд 15-18 минут болоход үтрээнд байгаа үрэвсэл тэжээгдэн үржиж эхэлдэг. Сарын тэмдгийн үед маш богино хугацаанд бактерууд нь олон тоогоор үржиж нэмэгддэг байна. Иймд сарын тэмдэг ирэх үед эмэгтэй хүнд олон төрлийн өвчин үүсэх нөхцөл бүрддэг. Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг 2 цаг болоод сольж байх ёстой бөгөөд солихгүй удсанаас болж бактерууд үржих, хүний биед нян тээгч орчин бий болдог. Олон улсын эрүүл мэндийн судалгаагаар дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 80% орчим нь эмэгтэйчүүдийн ямар нэгэн өрөвсөлт өвчтэй байна гэсний 63% нь чанарын шаардлага хангаагүй ариун цэврийн хэрэглэл хэрэглэснээс болсон байна гэж үзжээ. Зах зээл дээр худалдаалагдаж байгаа эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлүүдэд хийсэн судалгаанаас үзэхэд бүтээгдэхүүний шингээгч бүрхүүл цаас нь дотроо бактертай, вирустай, тугалгатай байгаа нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж үүнийг олон жил хэрэглэснээс, янз бүрийн өрөвсөлт өвчин үүсэх, харшил авах зэрэг сөрөг нөлөө үзүүлж наалт цавуу нь үйлдвэрт хэрэглэгддэг учраас хүний биед хортой нөлөө үзүүлдэг байна.
Судалгаагаар эмэгтэйчүүдийн 73% нь сарын тэмдэг ирэх үед бэлэг эрхтний орчмоор загатнах, хорсох илрэл гардаг гэжээ. Энэ нь хэрэглэж байгаа дамск нь агаар нэвтрүүлдэггүй бөгөөд чийг татаж байгаагаас болж харшил өгч байна гэсэн үг. Дамск ихэндээ дараахь хэдэн давхрагаас бүрдэнэ. 1. Өнгөн 2. Шингээгч 3. Гадна давхрага.
Эдгээр давхрага нь тэнцвэртэй байвал хамгийн сайн. - Өнгөн давхрага нь хөвөн цаас байвал хамгийн сайн, цусыг амархан шингээдэг бөгөөд чийг татахгүй. - Шингээгч нь агаар нэвтэрдэг тусгай зориулалтын ус шингээгч материал байх шаардлагатай. - Гадна давхрага нь заавал агаар нэвтэрдэг материалаар хийсэн байх хэрэгтэй. Эмэгтэй хүний сарын тэмдэг ирж байх үед нь биеийн дархлаа сулрах, хямрах, амархан өвчин тусах зэрэг өөрчлөлт өгдөг. Иймээс сарын тэмдэг ирэх үедээ ямар эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэж, өөрийн эрүүл мэнддээ яаж санаа тавих нь хамгийн чухал.

#Амьдралын1/4

⭐ САРЫН ТЭМДЭГ ЯАГААД ДУУСАХ ҮЕДЭЭ ХАР ХҮРЭН ӨНГӨТЭЙ БОЛДОГ ВЭ?Умайд хэсэг хугацааны турш байсан цус буюу хуучин цус сар...
18/12/2020

⭐ САРЫН ТЭМДЭГ ЯАГААД ДУУСАХ ҮЕДЭЭ ХАР ХҮРЭН ӨНГӨТЭЙ БОЛДОГ ВЭ?
Умайд хэсэг хугацааны турш байсан цус буюу хуучин цус сарын тэмдгийн төгсгөл хэсэгт биеэс ялгаран гадагшилдаг байна. Энэ нь хэвийн, эрүүл эмэгтэйгээс гардаг зүйл учраас санаа зовохгүй тайван байж болно.

⭐ЭДГЭЭР ӨДРҮҮДЭД ИЛҮҮ ОЛОН УДАА ХҮНДЭРДЭГ
Сарын тэмдгийн үед умай простагландин гэх зүйлийг өөрөөсөө ялгаруулдаг. Өөрөөр хэлэх юм бол сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь энэхүү химийн бодистой холбоотой хэмээн ойлгож болно. Простагландин нь умай болон гэдэсний гөлгөр булчинг шахдаг болохоор ердийн үеэс илүү олон удаа хүндээр бие засахад хүргэдэг ажээ. Энэ химийн бодисоос болж зарим эмэгтэйчүүдийн гэдэс гүйлгэж, дотор муухай оргиж, өвдөлт мэдэрдэг байна.

⭐СЭТГЭЛИЙН ХӨӨРӨЛ ИХТЭЙ БОЛДОГ
Эмэгтэй хүнд "Сарын тэмдгийн өмнөх сэтгэлээр унах эмгэг" хэмээх зүйл байдаг ажээ. Уг эмгэг нь санаа зовних, хоолны дуршил нэмэгдэх, уцаартай болох, хэвлийн хэсгээр хөөх, хөх хөндүүрлэх зэргээр илэрдэг байна.

⭐САРЫН ТЭМДГИЙН АЯГА ҮТРЭЭНДЭЭ ХИЙГЭЭД ХЭВТВЭЛ ЮУ БОЛОХ ВЭ?
Сарын тэмдгийн аягыг үтрээндээ хийгээд дээш харж хэвтвэл таны биеэс гарсан цус үтрээ рүү эргэж орохгүй харин аяганд үлдэх болно.

⭐САРЫН ТЭМДЭГ НЬ ИРЖ БАЙГААГҮЙ ОХИН ХҮНТЭЙ УНТВАЛ ЖИРЭМСЛЭХ ҮҮ?
Жирэмслэнэ. Умайтай мөртлөө сарын тэмдэг нь ирдэггүй охин байна гэж төсөөлөхөд хэцүү. Гэхдээ генетикийн гажигтайгаасаа болоод сарын тэмдэг нь огт ирж байгаагүй бүсгүйчүүд ч мэр сэр байдаг билээ. Ийм хүмүүс хэзээ ч жирэмслэхгүй.

⭐ШӨНӨ ТАМПОНТОЙ УНТВАЛ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ЮУ?
Тампоныг 12 цаг хүртэлх хугацаагаар биендээ байлгаж болно. Гэхдээ өдрийн турш аль болох олон удаа сольж шинийг хийж байх нь эрүүл ахуйд сөрөг нөлөөгүй байх болно.

⭐САРЫН ТЭМДГИЙН ДАРАА ЖИРЭМСНЭЭС ХАМГААЛАХ ЭМ УУВАЛ ЯМАР ВЭ?
Жирэмслэлтээс хамгаалах эм ууж байгаад сарын тэмдгийн үеэр хэд хоног завсарлаж, дуусахаар нь үргэлжлүүлэн уух нь биед ямар ч сөрөг нөлөөгүй.

⭐СЕКС ХИЙВЭЛ САРЫН ТЭМДЭГ ШУУД ЗОГСОХ УУ?
Тийм зүйл тохиолдохгүй ээ.

⭐САРЫН ТЭМДЭГ ИРЭЭГҮЙ БАЙХАД САРЫН ТЭМДГИЙН ШИНЖ ТЭМДГҮҮД ИЛРЭЭД БАЙХ ЮМ
Биений юм ирээгүй байхад дотор муухайран гэдэс хөөж, ууц нуруугаар өвдөн, сэтгэл санаа тогтворгүй болдог нь боловсорч буй өндгөн эс болон умайн ханыг гөлгөр болгодог прогестинтэй холбоотой юм. Умайн хана гөлгөр болсон ч өндгөвч гормоноо ялгаруулж байдаг учраас эдгээр шинж тэмдгүүд илэрсээр байдаг ажээ.

⭐ЗАРИМДАА НӨЖ ГАРАХ ЮМ. ЭНЭ НЬ ХЭВИЙН ЗҮЙЛ МӨН ҮҮ?
Ихэнх эмэгтэйчүүдээс нөжөрхөг цус гардаг учраас санаа зовох зүйлгүй юм. Гэхдээ дандаа ийм цус гараад байвал эмэгтэйчүүдийн эмчид очиж үзүүлэх хэрэгтэй.

⭐САРЫН ТЭМДГИЙН ҮЕЭР ХӨХ МИНЬ ИХ ХӨНДҮҮРТЭЙ БОЛДОГ. ЭНЭ ЗҮГЭЭР БОЛОВ УУ?
Сарын тэмдэг ирсэн үед кофеин агуулсан ундаа буюу кофег аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй юм. Хөх нь хөндүүртэй байгаа эмэгтэйчүүдэд эмч нар витамин В6 болон витамин Е уухыг зөвлөдөг байна.

⭐ ЯАХААРАА НУРУУ ӨВДДӨГ БАЙНА АА?
Дээр гарсан простогландин нь биед өвдөлт мэдрүүлдэг ба аарцаг орчмоор хэт их хэмжээний цус хуримтлагдсанаас болж нуруу өвддөг ажээ.

⭐ БЭЛГИЙН УРУУЛ САРЫН ТЭМДГИЙН ҮЕЭР ӨВДӨХ НЬ ХЭВИЙН ҮҮ?
Аарцагны булчин цусаар дүүрдэг учраас зарим эмэгтэйчүүдийн бэлгийн уруул сарын тэмдгийн үеэр өвддөг. Энэ нь тийм ч ноцтой зүйл биш билээ.

⭐ТӨРСНӨӨС ХОЙШ ХЭР УДСАНЫ ДАРАА САРЫН ТЭМДЭГ ИРЭХ ВЭ?
Хүүхдээ хөхөөрөө хооллох нь таны сарын тэмдгийн ахин сэргэх боломжийг дарангуйлж байдаг. Гэхдээ эмэгтэй хүн бүрийн бие физиологи харилцан ялгаатай учраас яг тийм хугацааны дараа сарын тэмдэг нь дахиж ирнэ гэж хэлэх боломжгүй юм. Хэрэв таныг төрснөөс хойш хагас жилийн дотор таны сарын тэмдэг ахин ирэхгүй байвал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж шинжилгээ өгөхийг зөвлөе.

⭐ЭВГҮЙ ҮНЭРИЙГ НЬ ЯАХ ВЭ? ЗААВАЛ ИЙМ ҮНЭРТЭЙ БАЙХ ЁСТОЙ ЮУ?
Бидний үтрээ хүчиллэг орчинтой байдаг бол цус нь өөрөө хүчил шүлтийн хувьд тэнцвэрт шинж чанартай. Өөрөөр хэлэх юм бол таны үтрээ тэнцвэртэй шинж чанартай болдог гэсэн үг. Зарим тохиолдолд таагүй үнэр нь тодорхой төрлийн нян бактери өсч үржсэнтэй ч холбоотой байж мэдэх юм.

⭐ САРЫН ТЭМДЭГ ИРЭХЭЭС ӨМНӨ ТОЛГОЙ ХҮЧТЭЙ ӨВДДӨГ БОЛЛОО. ЯВААНДАА ЗҮГЭЭР БОЛОХ УУ?
Сарын тэмдгийн үеэр толгой хүчтэй өвдөх нь тийм ч түгээмэл биш боловч гормоны гаралтай байх тохиолдол цөөнгүй байдаг. Эстрогений түвшин буурах үед таны толгой өвдөж болно. Сарын тэмдэг ирэх үед таны эстрогений түвшин бага байх учраас толгойн хүчтэй өвдөлтийг мэдрэх боломжтой.

⭐ ЯАГААД ЕР БУСЫН ХООЛ ИДЭХ ХҮСЭЛ ТӨРДӨГ ЮМ БОЛ?
Сарын тэмдэг нь ирсэн бүсгүйчүүд янз бүрийн хоол идэхийг хүсдэг. Зарим нь давслаг зүйл идэхээр тэмүүлж байхад нөгөө нэг хэсэг нь чихэрлэг зүйлд татагддаг байна.

⭐ ХЭТ ИХ ИРЭХ ЭСВЭЛ БҮР ИРЭХЭЭ БОЛИВОЛ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ?
Сэтгэл санааг стрессд оруулдаг хүчин зүйлс, дасгал хөдөлгөөний хуваарьт гарсан өөрчлөлт, гормоны өөрчлөлт зэргээс болоод сарын тэмдгийн хэмжээ ихэсч, эсвэл бүр үзэгдэхээ больдог. Энэ байдал удаан хугацаанд үргэлжилвэл заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

⭐ ЖИЛД ХЭДХЭН УДАА ИРДЭГ НЬ ХҮНД ӨВЧТЭЙН ШИНЖ ҮҮ?
Үүнийг хүнд өвчтэйн шинж гэж үзэхгүй ч ийм тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эртхэн анхаарах нь зүйтэй юм. Хэрэв танд ямар нэгэн асуулт байгаа бол эмэгтэйчүүдийн эмчтэй ярилцаж, ичиж зоволгүйгээр асууж мэдээрэй. Нээлттэй харилцаа байж гэмээнэ та хүссэн асуултандаа хариулт авах болно.

#Амьдралын/

Өдөр тутмын хэрэглэл нь жирийн ариун цэврийн хэрэглэлийг бодвол нимгэн, жижиг хэмжээтэй байдаг ба цавуут хэсгээрээ дотуу...
16/12/2020

Өдөр тутмын хэрэглэл нь жирийн ариун цэврийн хэрэглэлийг бодвол нимгэн, жижиг хэмжээтэй байдаг ба цавуут хэсгээрээ дотуур хувцасны дотор талд бэхлэгдэнэ. Энэ төрлийн ариун цэврийн хэрэглэлийг маш зөөлөн, нимгэн шингээгч материалаар хийдэг тул хэрэглэсэн байгаа нь өрөөлд төдийгүй өөрт бараг мэдэгдэхгүйгээр хамгаалах үүргээ гүйцэтгэж байдаг. Нэг үгээр хэлбэл цэвэрч байдлыг эрхэмлэгч бүсгүйчүүдэд зориулагдсан, хаа ч биедээ авч явахад тохиромжтой хамгаалагч нь юм. Байнга хэрэглэсэн ч эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөөгүй гэдгийг нь эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч хэлсэн.

⭐ТЭР ЧАМАЙГ ЮУ ЮУНААС ХАМГААЛЖ ЧАДАХ ВЭ?
• Сарын тэмдгийн мөчлөгийн үеэс үл хамааран үтрээнээс шингэн зүйл ялгарч байдаг. Хэрэв энэ нь чамд тааламжгүй мэдрэмж төрүүлэхээс гадна дотуур хувцсаа байнга цэвэр байлгахыг хүсэж байвал өдөр тутмын хэрэглэл яг чамд хэрэгтэй юм байна.
• 2. Сарын тэмдэг нь ихэнхдээ тогтмол биш байдаг, ялангуяа жил хүрэхгүй хугацааны өмнө анхны сарын тэмдэг ирсэн бол тогтмол хугацаанд ирэхгүй байх нь хэвийн үзэгдэл. Энэ үед өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл чамайг таагүй гэнэтийн “бэлэг”-ээс хамгаалж байх болно.
• 3. Хэрэв чи тампон хэрэглэдэг бол нөөц төлөвлөгөө илүүдэхгүй. Сарын тэмдэг ихээр ирдэг өдрүүдэд шингэн тампоныг нэвчин урсан гарах тохиолдол бий. Энэ үед давхар өдөр тутмынхыг хэрэглэвэл илүүдэл шингэнийг шингээн авахаас гадна биед эвгүй мэдрэмж төрүүлэхгүй сайн талтай.
• 4. Сарын эцсээр том хэмжээтэй, далавчтай ариун цэврийн хэрэглэлээс илүүтэй нимгэн, хөнгөн хамгаалалт тохиромжтой.
• 5. Зуны халуун өдрүүд болон спорт, биеийн тамирын дасгал хийх гэх мэт хөлс ихээр ялгардаг үед өдөр тутмын ариун цэврийн хэрэглэлийг биеэсээ битгий салгаарай. Өдөр тутмын хэрэглэл үтрээнээс болон арьснаас ялгарсан чийгийг тэрүүхэнд нь өөртөө шингээн авч хуурай, эвтэйхэн мэдрэмж төрүүлсээр байх болно.
• 6. Өдөр тутмын хэрэглэл нь маш жижиг хэмжээтэй, ямар ч халаасанд хялбархан багтах учир хэн ч үл анзаарна. Энэ нь чиний найдвартай хамгаалалт доор байх нэг нууц юм.
• 7. Эцэст нь энэ төрлийн хэрэглэлийг амьсгалдаг материалаар хийсэн байдаг тул тааламжгүй үнэр гаргахгүй хирнээ шингэнийг шингээн авч, хуурай, тааламжтай мэдрэмж төрүүлсээр байдаг.

#Амьдралын1/4

Жирэмслэх боломжтой хугацаа сарын тэмдгийн мөчлөгөөс хамааардаг. Тиймээс эдгээр өдрүүдийг мэдэхийн тулд сарын тэмдгийн х...
13/12/2020

Жирэмслэх боломжтой хугацаа сарын тэмдгийн мөчлөгөөс хамааардаг. Тиймээс эдгээр өдрүүдийг мэдэхийн тулд сарын тэмдгийн хуанли хөтөлдөг байх хэрэгтэй. Ингэснээр өндгөн эс гадагшлах буюу овуляци болох хугацааг баримжаалан тооцож, улмаар жирэмcлэх боломжтой өдрүүдийг тодорхойлж болно.
Эмэгтэйчүүдэд сарын тэмдэгийн мөчлөг харилцан адилгүй, дунджаар 28-30 хоног байдаг. Сарын тэмдгийн мөчлөгийн дунд үед өндгөн эс өндгөвчнөөс гадагшилж, умайн гуурсаар дамжин умай руу хөдөлдөг. Хэрэв энэ үед эр бэлгийн эстэй уулзвал үр тогтож, энэхүү үр тогтсон эс маань умайн гуурсаар явсаар умайд орж, хананд нь бэхлэгдэн үр хөврөл болон хөгждөг. Хэрэв өндгөн эс үр тогтоогүй бол умайд бэхлэгдэх боломжгүй тул задарч устдаг. Овуляцийн дүнд гадагшилсан өндгөн эс үр тогтохгүй бол умайд бэхлэгдэхгүй. Умайд үр хөврөл бэхлэгдээгүй учир умайн дотор хана ховхорч, үүний улмаас цус гарч, бидэнд сарын тэмдэг байдлаар үзэгдэгддэг гэсэн үг.
Өндгөн эс гадагшлах буюу овуляцийн хугацаа эмэгтэй хүн бүрт адилгүй байдаг. Тэр ч бүү хэл сар бүр харилцан адилгүй хугацаанд тохиолдож болно.
Бид сарын тэмдэгийн мөчлөгийг биений юм үзэгдсэн (цус гарсан) эхний өдрөөс эхлэн тоолдог. Тэгвэл энэ мөчлөг дээр овуляцийг нэмээд үзье. Ингээд сарын тэмдэг ба овуляци гэсэн 2 үйл явц, сарын тэмдэгээс овуляци хүртэлх хугацаа, овуляцаас сарын тэмдэг хүртэлх гэсэн 2 хугацаатай мөчлөг төсөөлцгөөе.
Сарын тэмдэгээс овуляци хүртэлх хугацаа хэлбэлзэл ихтэй, ихэвчлэн 13-20 хоног байдаг.
Харин овуляци болсноос сарын тэмдэг хүртэлх хугацаа харьцангуй хэлбэлзэл багатай, ихэнх эмэгтэйчүүдэд 14 хоног байдаг. Бидний тооцоолох гол үндэс нь энэхүү 14 гэсэн тоо байх юм.
За тооцоогоо хийцгээе. Хэрэв сарын тэмдэг тогтмол бол тооцоход амархан.
• ЖИШЭЭ 1: Cарын тэмдэг тогтмол 28 хоногтой гэж бодьё. Овуляци болсноос хойш 14 хоногийн дараа сарын тэмдэг ирнэ. Тиймээс дараагийн овуляци нь 28-14=14 буюу сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 14дэх хоногт буюу мөчлөгийн яг дунд овуляци болно гэсэн үг.
• ЖИШЭЭ 2: Cарын тэмдэг тогтмол 25 хоногтой гэж бодъё. 25-14=11. Энэ нь сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 11дэх хоногт овуляци болно гэсэн үг.
• ЖИШЭЭ 3: Cарын тэмдэг тогтмол 31 хоногтой гэж бодвол 31-14=17. Энэ нь сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 17дах хоногт овуляци болно гэсэн үг.
Хэрэв сарын тэмдэг тогмол биш бол дараах аргаар тооцно. Үүний тулд сүүлийн саруудын мөчлөгөө тэмдэглэн хуанли хөтөлсөн байх хэрэгтэй. Сүүлийн 8-12 сарын тэмдэглэл байвал сайн.
• ЖИШЭЭ 4: Эхлээд хуанлиасаа хамгийн богино болон хамгийн урт мөчлөгийг сонгоно. Богино мөчлөг нь 26 хоногтой, урт нь 30 хоногтой байжээ гэж бодъё. Тэгвэл богино мөчлөгтэй үед 26-14=12 буюу сарын тэмдэг үзэгдсэнээс хойш 12дах өдөр, урт мөчлөгтэй үед 30-14=16 буюу сарын тэмдэг үзэгдсэнээс хойш 16дах өдөр овуляци явагдана гэсэн үг. Тиймээс энэ эмэгтэйн хувьд мөчлөг нь хэдий хугацаатай байхаас хамаараад сарын тэмдэгийн 12-16 дах өдрүүдийн хооронд овуляци явагддаг гэсэн үг юм.
Овуляци болох өдрөө тооцсон тул одоо тухайн өдрөө үндэслээд жирэмслэх боломжтой өдрүүдийг тооцоолох боломжтой. Эр бэлгийн эс өндгөн эстэй умайн гуурсанд уулзаж үр тогтдог гэдгийг бид мэднэ. Өндгөн эс овуляци болсний дараах 16-24 цаг хүртэл үр тогтох чадвартай байдаг. Иймээс овуляци болох үеэр эр бэлгийн эс умайн гуурсанд очсон байх шаардлагатай. Эр бэлгийн эс эмэгтэйн биед орсноос хойш 3-5 хоног хүртэл амьдарч чаддаг учраас овуляцийн өмнөхөн буюу овуляцийн үед “унтвал” үр тогтоно. Тэгэхлээр жирэмслэх боломжтой өдрүүд нь овуляци болохоос өмнөх 3 өдөр болон овуляци болж байгаа тэр өдрүүд юм.
Одоо овуляцийг тооцсон өмнөх дөрвөн жишээн дээрээ үндэслээд жирэмслэх боломжтой өдрүүдээ хэрхэн тооцохыг үзүүлье.
• ЖИШЭЭ 1Д: 14дэх хоногт овуляци болсон. Тиймээс өмнөх 3 өдрийг нь оролцуулаад сарын тэмдгийн 11,12,13,14 дэх өдрүүдэд жирэмлэх боломжтой гэсэн үг.
• ЖИШЭЭ 2Т: 11дэх хоногт овуляци болсон. Тиймээс 8,9,10,11дэх өдрүүдэд жирэмслэх боломжтой.
• ЖИШЭЭ 3Т: 17дэх хоногт овуляци. Тиймээс 14,15,16,17 дах өдрүүдэд жирэмслэх боломжтой.
• ЖИШЭЭ 4Т: 12-16 дахь хоногуудад овуляци. Тиймээс 9-16 дах өдрүүдэд жирэмслэх боломжтой.
Эцэст нь хүүхэдтэй болох талаар бодож байгаа бол танд амжилт хүсье. Мөн жирэмслэлтээс хамгаалахад ч энэ аргыг ашигладаг. Гэхдээ сарын тэмдэгийн мөчлөгт өвчин эмгэг, стресс зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байдаг гэдгийг санахад илүүдэхгүй бизээ.

#Амьдралын1/4

Address

Ulaanbaatar
ШИНЭҮЕИЙНЭЭЖҮҮДИЙНКЛУБ

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Амьдралын 1/4 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share