Javkhlan Dashbaatar Жавхлан Дашбаатар

Call Directions Contact the business

Javkhlan Dashbaatar Жавхлан Дашбаатар НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ, НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил ...
24/09/2026

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Монгол Улсын аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх, малын гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хэрэгжиж буй төсөл юм.

Өнөөдөр хөдөлмөрөө үнэлүүлж, “Барилгын салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнууллаа.Энэ шагналыг ганцаараа биш...
18/09/2026

Өнөөдөр хөдөлмөрөө үнэлүүлж, “Барилгын салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнууллаа.

Энэ шагналыг ганцаараа биш, хамтдаа хийж бүтээсэн ажлын минь үнэлгээ гэж хүлээж авч байна. Цаашдаа илүү ихийг хийж бүтээх урам, хариуцлага нэмэгдлээ.

Хамтран ажиллаж, дэмжиж ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. 🙏

Бүтээн байгуулалтын их үйлсэд хамтдаа.

Я.Содбаатар: Засгийн газрын эсрэг ажиллавал намаас хөөнөӨчигдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн А.Ариунзая...
17/09/2026

Я.Содбаатар: Засгийн газрын эсрэг ажиллавал намаас хөөнө

Өчигдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг дуудаж уулзсан. Талцал хуваагдал, фракц бүлэглэл байхгүй гэдгийг маш тодорхой хэлж байгаа. Мэдээж хувь хүмүүсийн байр суурь илэрхийлж байгаа зүйл байгаа. МАН 31-р их хурлаа хийж Н.Учралыг намын даргаараа сонгосон.

Засгийн газрыг огцруулах асуудал орж ирээд үүнийг дэмжсэн ямар нэгэн үйлдэл парламентын гишүүн гаргавал намаас хөөнө.

Э.БАТ-АМГАЛАН: "СОЛОНГО 1,2" ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ АРАВДУГААР САРЫН 10-НААС ЭХЭЛНЭ""Солонго 1,2" орон сууцанд айлу...
15/09/2026

Э.БАТ-АМГАЛАН: "СОЛОНГО 1,2" ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ АРАВДУГААР САРЫН 10-НААС ЭХЭЛНЭ

""Солонго 1,2" орон сууцанд айлууд орох бэлтгэл ажлууд явагдаж байна. Дулаанаа авч, жигдрүүлэх ёстой. Мөн гадна талын авто замын ажлууд хийгдэж байна. Уг төсөлтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоол гарах ёстой. Тиймээс есдүгээр сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар оруулж, тогтоол гаргуулахаар ажиллаж байна. Үүний дараа аравадугаар сарын 10-наас эхлэн 14 хоногийн хугацаанд цахимаар сонгон шалгаруулалт явуулна. Арваннэгдүгээр сарын 1-нээс айлууд нүүж ороход бэлэн болно.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 4 ДҮГЭЭР ХОРОО, ЖУКОВЫН ХӨШӨӨНИЙ ХОЙНО БАРИЛГЫН ЗОРИУЛАЛТААР ОЛГОСОН БАЙСАН 6000 АМ МЕТР ГАЗРЫН ЗӨВШӨӨ...
11/09/2026

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 4 ДҮГЭЭР ХОРОО, ЖУКОВЫН ХӨШӨӨНИЙ ХОЙНО БАРИЛГЫН ЗОРИУЛАЛТААР ОЛГОСОН БАЙСАН 6000 АМ МЕТР ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖ, НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛНА.

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлогод ногоон хөгжлийн бодлого тэргүүлэх чиглэл байх болно.

Тийм учраас хүн ам ихээр нягтаршин суудаг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, хуучнаар Жуковын хөшөөний ард талын 6,000 м.кв газрын зөвшөөрлийг зургаадугаар сард цуцалж, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгохоор ажил эхлээд байна.


НОГООН НУУРТ 5.5 ГА ТАЛБАЙД ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ЦОГЦОЛНОМөн Жуковын хөшөөний хойно барилгын зориулалтаар олгосон бай...
10/09/2026

НОГООН НУУРТ 5.5 ГА ТАЛБАЙД ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ЦОГЦОЛНО

Мөн Жуковын хөшөөний хойно барилгын зориулалтаар олгосон байсан 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулна.


БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 100 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ӨДӨРМонгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 ...
07/09/2026

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 100 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ӨДӨР

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн ажилтан, албан хаагчдын хөдөлмөр бүтээл, идэвх санаачилга, салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Салбарын тэргүүний ажилтан”, “Жуух бичиг” болон Барилгын салбарын 100 жилийн ойн медал гардуулж хүндэтгэл үзүүллээ.

Салбарын нэр хүндтэй шагнал, ойн медалиар энгэрээ мялаасан нийт ажилтан, албан хаагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Цаашид ч нийслэлийн иргэдийг орон сууцжуулах, хотын хөгжлийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулах их үйлсээ үргэлжлүүлж, хамт олноороо улам ихийг бүтээхийн төлөө хичээн ажиллах болно.

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ

06/09/2026
МЭНДЧИЛГЭЭ🇲🇳      Барилга, хот байгуулалтын салбарын эрхэм барилгачид, инженер техникийн ажилтнууд, үе үеийн ахмадууд, с...
03/09/2026

МЭНДЧИЛГЭЭ🇲🇳

Барилга, хот байгуулалтын салбарын эрхэм барилгачид, инженер техникийн ажилтнууд, үе үеийн ахмадууд, салбарын гавьяатнууд, хөрөнгө оруулагчид та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье!

“Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК нь салбарын төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, улсын төсөв болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл, арга хэмжээнд захиалагчийн техникийн хяналт тавих, гэр хорооллыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг дахин барилгажуулах, түрээслээд өмчлөх орон сууцаар хангах, орон сууцны сан, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд ажиллаж байна.

2026 онд хийж, хэрэгжүүлж буй онцлох ажлуудаас дурдвал,

🏗️ Нийслэлийн мега төслийн хүрээнд хэрэгжиж буй СХД-ийн 5 дугаар хорооны 12.6 га талбайд Ханын материал орчмыг орон сууцжуулах гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл.

🏗️ ХУД-ийн 8 дугаар хорооны 24.77 га талбайн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл.

🏗️ Багахангай дүүргийн 2 дугаар хорооны 8 айлын орон сууцны төсөл.

🏗️ Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган, дахин барилгажуулах төслийг Улаанбаатар хотын 5 дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байна.

🏗️ Баянхошуу, Шархад дэд төвийн хүрээнд БЗД-ийн 19 дүгээр хороо, СХД-ийн 9 дүгээр хороонд хэрэгжиж буй 800 айлын ногоон орон сууцны төсөлд захиалагчийн техникийн хяналт тавин ажиллаж байна.

Ирэх онд бид өмнөх жилүүдийнхээ амжилт бүтээлийг бататгаж, цаашдын жилүүдэд улам их амжилт, бүтээн байгуулалтыг өрнүүлэх их үйлсэд шамдан ажиллана. Томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, бүтээлч, үр бүтээлтэй ажиллах зорилгоор холбогдох төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Алтан гартай барилгачдын ур ухаан, хөдөлмөр бүтээлийн үрээр улс орны хөгжил дэвшлийн өнгө төрх тодорхойлогддог билээ.

Барилга, хот байгуулалтын салбарт хөдөлмөр бүтээлээ зориулан ажиллаж буй Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ, НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Дашбаатарын ЖАВХЛАН

📚 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!💙Эрдмийн их өргөөний босгыг алхаж буй бяцхан сурагчид, оюутан залуус, эрхэм х...
01/09/2026

📚 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!💙

Эрдмийн их өргөөний босгыг алхаж буй бяцхан сурагчид, оюутан залуус, эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүд та бүхэндээ 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.💙

Address

Ulaanbaatar

Telephone

+97680806072

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Javkhlan Dashbaatar Жавхлан Дашбаатар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Javkhlan Dashbaatar Жавхлан Дашбаатар:

Shortcuts

Share