03/08/2026
Мөрөөд, мөрөөдөхөд мөнгө төлөхгүй.
Би маш олон жил өөрийгөө зорилгогүй, арчаагүй амьтан л гэж боддог байлаа.
Чамд ямар нэгэн байдлаар яг энэ хүүхэд шиг мөрөөдөж үзэх юмсаан гэж бодогддог уу?
Үеийн хүүхдүүд мөрөөдөж, нүд нь гал цогоор дүүрсэн байхад миний байгаа байдал зүгээр л орондоо өөртөө гутрах байлаа.
Мөрөөдөл гэдгийг ганцхан удаа мэдрэхийг хүссэн дээ, бусдын мөрөөдлийг дуйрааж, тэдэн шиг мэдрэх гэж үздэг байлаа.
Гэхдээ чин сэтгэлийн угаас гараагүй л учир, хол явахгүй ээ.
Сүүлдээ “ Өө би бол угаасаа мөрөөдөлгүй амьтан” гэдэгтээгээ санал нийлдэг болов.
Гэхдээ үнэхээр би амьдралдаа үнэхээр мөрөөдөж чадахгүй, тархины тураал болчихсон амьтан уу?
Үгүй дээ, хонгор минь. Чи зүгээр л амьдрал хөлөө олж амжиагүй л нэгэн.
Өөрийн нэгэн аргатайгаа хуваалцвал,
~ ОРОЛДОЖ ҮЗЭХ~
Би дээшээ хараад, өөрийгөө тайван л байлгах юм бол хамгийн гоё мөрөөдөлтэй нэгэн болно гэж бодсон нь хамгийн том алдаа.
Оролдож үзэх нь ядаж л чи өөрийгөө
~Юунд дуртай, дургүй
~Юу чаддаг, чаддаггүй
~Ямар авьяастай
Аз нь болж чиний дуртай, хийхийг хүсдэг зүйл чинь олдчихвол, чиний. АМБИЦ гэдэг зүйл чинь аяндаа л гараад ирэх болно.
Oh, дээшээ сэмбий бэби гэдэг шиг. Чамд
Хийх ажилтай
Амыицтай
Мөрөөдөлтэй
Завгүй
Аз жаргалтай
Ахин дахин хиймээр л юм шиг мэдрэмж өгөх болно.
Яг тэр үедээ чи өөрийгөө санаарай.
ЧИ ХЭН БАЙСАН БЭ?
Чи дээшээ хараад хэвтэж байхдаа ЮУ БОДООД БАЙСАН БЭ?
Харин одоо ЧИНИЙ АМЬДРАЛ ЧАЖ ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?
Чи өдөржин хэвтсэн ч гэсэн ядардаг байсан үеэсээ ЯАЖ ЭРЧ ХҮЧТЭЙ НЭГЭН БОЛЖ ХУВИРСАН БЭ?
Зүгээр л мөрөөд, хийж үз, орол, сонирх, мөрөөдлдөө хүр.