Гоё гутал Goyo gutal

Call Directions

Гоё гутал Goyo gutal Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Гоё гутал Goyo gutal, Shopping & retail, Ulaanbaatur.

оё ганган, өвөрмөц содон, сонин чамин гуталд дуртай л биз дээ? Тэгвэл энэ хаврын гутлын трэнд яг тийм байх болно. Дэндүү...
08/11/2018

оё ганган, өвөрмөц содон, сонин чамин гуталд дуртай л биз дээ? Тэгвэл энэ хаврын гутлын трэнд яг тийм байх болно. Дэндүү энгийн, байдаг л нэг хар, бор арьсан түрийт, эсвэл цагаан кетнээс нэг удаадаа татгалзахыг загварын экспертүүд зөвлөж байна. Энэ өдрүүдэд болж буй Нью-Йоркийн загварын долоо хоногт дэлхийд алдартай загварын орднуудын чиг хандлага ч мөн уламжлалт, улиг болсон загваруудаас татгалзаж эхэлжээ. “Гутал бол урлагийн бүтээл” гэмээр загварууд тайзнаа харагдах болов.

Гэхдээ тэдгээр хуучин гутлаа хайрцагт хийгээд далдхан хураачихад гэмгүй, учир нь моод эргэдэг гэдэг гарцаагүй үнэн.

Сонирхолтой хээ хуар, ялангуяа элдэв төрлийн цэцгэн хээ, балетын бүжигчин лугаа адил олом, үслэг деталь, пом-пом, метал өнгө, kitten heel гэгдэх мини өсгий, шовх хоншоор айсуй хаврын гутлын трэнд байх ажээ.

Загвар хийцээс үл хамааран метал өнгө энэ хаврын гол өнгө байх болно. Louis Vuitton, Christian Dior, Balmain, Koche, Mugler бүгд л метал өнгийг санал болгож байна.Нэлэнхүйдээ биш ч гэсэн таны гутал аль нэг хэсэгтээ цэцэг навч, цэцгэн хээ хуар агуулсан байх ёстой. Gucci, Vivienne Westwood, Alexander McQueen, Giambattista Valli-гийн загваруудыг харж байгаа биз дээ? Цэцэг, цэцэг, цэцэг...Өвөрмөц содон хээ, хэлбэр дүрс холилдсон загварууд энэ хаврын бас нэгэн трэнд байх ажээ. Prada, Stella McCartney, JW Anderson тэргүүтнүүд ч мөн ийм загваруудаа хэдийнэ танилцуулаад байна. Нэгэн үе моод болж байсан kitten heel буюу намхан мини өсгий загварын ертөнцөд эргэн иржээ. Шовх хоншоор, басхүү шагай ороосон олом чухал деталиуд байх болно.

Address

Ulaanbaatur
976

Telephone

88888888

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гоё гутал Goyo gutal posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share