10/07/2026
🇲🇳 ӨНӨ МӨНХИЙН МОНГОЛ НААДАМ 🇲🇳
Тэнгэр нь цэлмэж , тал нь ногоорон дэлгэрч, хөх Монголын минь сүр хүч, хийморь золбоо өнө мөнхийн орчлонгоор цуурайтах энэ өдөр ирлээ.
Эртний түүхийн улбаа болсон Эзэн Чингисийн гал голомтод эв нэгдэл, эрх чөлөө, эх оронч үзлийн их цэнгүүн өрнөнө.
Салхины үзүүрт аргамжигдсан морин төвөргөөн, саран гоо бүсгүйн уянгат дуу, хөвчит нумын исгэрээ, Монгол түмний мөнх оршихуйг өгүүлнэ.
Энэ бол өвөг дээдсийн гэрээс, үр хойчдоо үлдээсэн үнэт өв, үндэстний минь бахархал билээ.
Хан Хэнтийн сүрлэг уулсаас хангайн нурууны ногоон энгэр хүртэл, Алтайн оргилын ариун салхиас дорнын талын хязгааргүй уудам хүртэл, Монгол хүн бүрийн сэтгэл халгим мөн цалгина.
Энэ бол Наадам. 🇲🇳
Энэ бол Монгол.
ӨНӨ МӨНХӨД МОНГОЛ НААДАМ ӨРТӨӨЛӨН ҮРГЭЛЖЛЭХ БОЛТУГАЙ.