03/08/2026
🕷️"Spider-Man: Brand New Day" Нээлтийн амралтын өдрөөр 927 сая ам.долларын орлого олж, бүх цаг үеийн хоёр дахь хамгийн өндөр амжилтыг тогтоов🌏💥
🔥Marvel Studios болон Sony Pictures-ийн хамтын бүтээл "Spider-Man: Brand New Day" кино нээлтийн эхний амралтын өдрөөрөө дэлхий даяар 927 сая ам.долларын орлого олж, кино урлагийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой хоёр дахь нээлт болж шинэ амжилт тогтоолоо. Энэхүү үзүүлэлт нь зөвхөн "Avengers: Endgame" киноны ард бичигдэж байна.
АНУ, Канадын зах зээлд кино 355 сая ам.долларын орлого цуглуулсан нь 2026 оны хамгийн хүчтэй нээлт төдийгүй Америкийн кино театруудын наймдугаар сарын хамгийн өндөр орлоготой амралтын өдрийг бүрдүүлэхэд гол нөлөө үзүүлжээ.
🕸️Олон улсын зах зээлээс Хятад улс хамгийн том хувь нэмэр оруулж, зөвхөн тус улсад 121 сая ам.долларын орлого олсон байна. Киноны энэхүү гайхалтай эхлэл нь супер баатрын кинонуудын эрэлт буурч байна гэсэн ойлголтыг няцааж, Marvel болон Sony-д дахин хүчтэй сэргэлт авчирлаа.
Мөн энэ амжилтаар Том Холланд өөр нэгэн түүхэн амжилтын эзэн болж, бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой нээлтийн амралтын өдрүүдийн жагсаалтад дөрвөн удаа багтсан анхны жүжигчин болсон юм.