Mongolian Gemma Shop - хүргэлт

Mongolian Gemma Shop - хүргэлт Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolian Gemma Shop - хүргэлт, Shopping centre, Ulan Bator.

11/02/2026
24/01/2026
Шидэт маскны маань урамшуулалт худалдаа явагдаж байгаа шүү🥰.Сар шинээс өмнө нүүрээ татсан мэт гоё болгохыг хүсвэл яаранх...
24/01/2026

Шидэт маскны маань урамшуулалт худалдаа явагдаж байгаа шүү🥰.
Сар шинээс өмнө нүүрээ татсан мэт гоё болгохыг хүсвэл яаранхан холбогдоорой🥰.

30/08/2025

С-ВИТАМИНЫГ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХҮЙ
Frederick Robert Klenner биологоор магистр хамгаалсныхаа дараа 1936 онд Duce University-г төгсөж эмч мэргэжилтэй болжээ. Хойд Каролины Reidsville хотын эмнэлэгт пульмонолог эмчээр ажиллаж байхдаа судалгаа хийж анагаахын ш/у-ны доктор цолтой болсон. С-витамины мега дозоор олон өвчнийг анх удаа эмчилж анагаах ухаанд цоо шинэ эмчилгээний арга бий болгосон гавьяатан юм. Кленнер эмч 1948 онд өөрийн 2 охиноо улаан бурхан өвчнөөс эмчилсэн байна. С-витамин 1 гр-г 2 цаг тутамд уулгахад 4 өдрийн дараа бүх шинж тэмдэг нь арилж ямарч зовиургүй болж эрүүл болсон байна.
1951 онд 10 сартай улаан бурхнаар өвчилсөн хүүхдийг эмчилсэн тухай бичсэн гэнэ. Хүүхдийн нүд хоолой нь улайж, өндөр халуурч (40,5'С) ханиалгаж, хамраас нь нус гоожиж, биеэр нь тууралт гарсан байсан гэнэ. Энэ хүүхдэд С-витамин 1 гр-р 4 цаг тутамд булчинд нь тарьсан ба 12 цагийн дараа нүд, хоолойн улайлт багасч халуун нь бууж хэд хоногийн дараа хүүхэд эрүүл болсон байна. Кленнер эмч халуунтай хүүхдэд халууны эм өгдөггүй байсан, халуун нь буувал вирусын довтолгоог зогсоож чадлаа гэж үздэг байв. Яг энэ аргаар салхин цэцгийг эмчилдэг байсан байна. Өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалж 1-2гр С-витаминыг 2 цагийн зайтай булчинд нь тарьдаг байж, халуун буусны дараа 4 цагийн зайтай тарьдаг байв. Арьсан дээр гарсан тууралт нь 2 хоногийн дараагаас хатаж эхэлдэг байсан гэнэ. Эмчилгээ 4-5 хоног үргэлжилдэг байсан байна. Энэ аргаар томуу болон вирусын хатгалгааг бас үр дүнтэй эмчилдэг байжээ.
Гахайн хавдар бас вирусээр үүсгэгддэг өвчин. 1949 онд хамаатныхаа 3 хүүхдийг уг өвчнөөр өвчлөхийг нь ажигласан тухайгаа бичсэн гэнэ. 7 настай хүүг уламжлалт аргаар эмчилж аспирин уулгаж, камфорын тосоор эрүүн доорхи булчирхайд нь жин тавихад 7 хоногийн дараа эдгэрсэн байна. 11 настай хүүхдэд ямарч эмчилгээ хийхгүйгээр булчирхай нь хавдаж хамгийн том хэмжээнд хүрэнгүүт 1гр С-витамин 2 цаг тутамд булчинд нь тарихад 48 цагийн дараа бүрэн эдгэрсэн байна. Гуравдахь хүүхэд нь 9 настай эмэгтэй хүүхэд бөгөөд С-витаминыг өвчин эхлэнгүүт шууд 1гр-р 4 цагийн зайтай судсанд нь хийсэн. 72 цагийн дараа охин бүрэн эдгэрсэн байна. Зарим тохиолдолд гахайн хавдар, улаан бурхан юм уу өөр өвчинтэй хавсарсан байдаг аж. Ийм үед С-витаминаа 2 дахин их дозоор хийхэд хүндрэлгүй эдгэрч байжээ. Дифтери нь бактериар үүсгэгдэж энэ бактерийн ялгаруулсан хор нь зүрх мэдрэл, бөөрийг гэмтээдэг. Өвчилсөн хүмүүсийн 5-10% нь нас бардаг байж. Дифтеритэй хүүхдүүдэд С-витаминыг 1-2гр-г булчинд юм уу судсаар нь 2 цаг тутамд хийдэг байжээ. Тухайн үед уг өвчнийг антибиотикоор эмчилдэг байсан ба С-витаминаар эмчлэхэд үүнээс 2 дахин богино хугацаанд эдгэрдэг байжээ. Энэ өвчний үед стрептококк, стафилококк-н хавсарсан халдвар авч үхэлд хүргэдэг байсан боловч С-витаминаар үүнийг маш амжилттай эмчилж болохыг баталсан байна.
Коклюш нь бактериар үүсгэгддэг хүүхдийн халдварт өвчин ба үүнийг дифтеритай адилхан аргаар С-витаминаар эмчлэхэд үр дүн өгдөг байжээ.
1948 онд вирусын хатгалгаа авсан 42 хүүхдийг эмчилсэн тухай бичсэн гэнэ.
С-витаминыг 1-2гр судсаар 4-6 цагийн зайтай хийж бүх хүүхдийг эмчилсэн байна. Томуугийн дэгдэлтийн үед менингит бас тохиолддог байжээ.
1960 онд 58 настай эмэгтэй 10 хоног толгой нь маш хүчтэй өвдсөн, цээжээр нь хатгуулна, ханиалгана гэсэн зовиуртай ирсэн аж. Кленнер эмч үзээд вирусын хатгалгаа+менингит гэсэн онош тавьж 25гр С-витамин 8 цагийн зайтай судсаар нь хийж, 4 цаг тутамд 4гр С-витамин уулгасан. 24 цагийн дараа баруун гар, хөл нь мэдээгүй болж, эмчилгээгээ үргэлжлүүлсээр 2 хоногийн дараа гар хөлний мэдээ нь сэргэж хэд хоногийн дараа эрүүл болсон байна. Кленнер эмч 22 настай хагас ухаантай, хамаг бие нь хөшчихсөн, толгой нь маш хүчтэй өвдөнө гэсэн зовиуртай залууг хүлээн авчээ. Гэрийнхэн нь сүүлийн хэд хоног толгой нь хүчтэй өвдөж байснаа ухаан алдсан гэж хэлсэн байна. Авчирсан түргэний эмч нь нас барчих шиг боллоо гэж бодсон гэнэ. Энэ өвчтөнд бас менингит гэсэн онош тавьж 100гр С-витамин судсаар нь хийж эмчилсэн. Хэд хоногийн дараа залуу эдгэрч эмнэлгээс гарсан байна. Нэг удаа 19 сартай вирусын менингиттэй хүүхдийг эмчилсэн байна. 2 долоо хоногийн турш бага зэрэг ханиадтай байснаа 1 хоногийн өмнөөс халуурч эхэлсэн гэж эцэг эх нь хэлсэн байна. Мөр болон хөлөн дээр нь тууралттай байсан ба Кленнер эмч анх хараад тураалтай, хөшчихсөн хүүхэд гэж бодсон гэнэ. Хүүхдийг үзэхэд бүх бие нь хүйтэн, хүүрийн толбо гарсан, ухаангүй, хамраас нь идээтэй нус гарч, хоолой нь улайсан байсан гэнэ. Хүүд С-витамин 1 гр-р 4 цаг тутамд булчинд нь тарьсан ба эхний тариаг хийхэд ямарч хөдөлгөөнгүй байсан ба баруун гар хөл нь мэдээгүй болсон байжээ. 1 хоногийн дараа гар хөл нь мэдээ орж, хэд хоногийн дараа бүрэн эдгэрсэн байна.
Кленнер эмч полимиелиттэй 60 хүүхдийг ямарч үлдэгдэлгүй эмчилсэн байна. Энэ өвчний үед өндөр халуурч 38-40'С, толгой нь өвдөж, нүд хоолой нь улайж, дотор нь муухайрч, зарим нь бөөлжиж, хүзүү далны хооронд эсвэл ууц нуруу орчимд өвдөж нэг юм уу хэд хэдэн үе нь өвддөг байна. 4 хүртэлх насны хүүхдэд 1-2гр С-витаминыг булчинд нь 2 цаг тутамд тарихад халуун нь голдуу эхний 24 цагт бууж байсан. Халуун нь буусны дараа 6 цагийн зайтай С-витамин дараагийн 48 цагт хийдэг байсан. 72 цагийн дараа ихэнх хүүхдүүд нь зовиургүй болж байжээ. 3 хоногийн дараа С-витаминаа 8-12 цагийн зайтай булчинд нь хийдэг байв.
1951 онд 5 настай полимиелит өвчтэй 4 хоногийн өмнөөс доод мөч нь мэдээгүй болсон охиныг Кленнер эмч хүлээн авахад баруун хөл нь бүрмөсөн мэдээгүй болсон, зүүн хөл нь 85% саатай болсон, 4 эмч полимиелит гэсэн оношийг баталж хүүхдийг зөвхөн массаж, С-витаминаар эмчилсэн. 4 хоногийн дараа хүүхэд хөлөө дөнгөж хөдөлгөж эхэлсэн ба 1гр С-витаминыг 2 цаг тутамд соктой хольж уу гэсэн заавар өгч хүүхдийг эмнэлгээс гаргаж 11 хоногийн дараа хөл дээрээ явж эхлээд 19 хоногийн дараа бүрмөсөн эдгэрсэн байна.
Гэдэсний халдварт өвчнүүдийн үед С-витаминыг судсаар юмуу булчинд тарьж амжилттай эмчилж байжээ. Малари өвчнийг ч бас энэ аргаар үр дүнтэй эмчилж болдог аж.
Элэгний хурц үрэвслийг Кленнер эмч 500-700мг/кг С-витамин судсаар нь 8-12 цагийн зайтай хийхийн хамт бас уулгаж 2-4 хоногт амжилттай эмчилж байжээ. Эмчлүүлсэн өвчтөнүүд нь эмнэлгээс гараад ажилдаа шууд ордог байжээ. 22 настай эрэгтэй өндөр халуунтай байсан ба Кленнер эмч хоногт 22,5 гр С-витамин судсаар хийж, 30 гр-г уулгасан ба 6 хоногийн дараа залуу эдгэрч эмнэлгээс гараад ажилдаа орсон гэнэ. Өөр нэг шарласан эрэгтэй өвчтөнийг хоногт 28 гр С-витамин судсаар хийж, 15 гр С-витамин уулгаж 6 хоногт эмчилсэн байна. Тэр үед шарласан өвчтөнүүдийг хөдөлгөөнгүй хэвтүүлж 3 долоо хоног эмчилдэг байжээ. Dr. Cathcart эмч Кленнер эмчийн туршлагаар С-витамины мега дозоор эмчилдэг байсан. Элэгний хурц үрэвслийг бас С-витаминаар эмчилсэн. С-витамины эхний тунгаас эхэлж трасаминаза бууж эхэлдэг болохыг анзаарсан бөгөөд С-витаминаар эмчлүүлсэн элэгний хурц үрэвсэл архаг хэлбэрт шилждэггүй болохыг баталж, өнөөгийн Америкийн эмнэлгүүд ийм үр дүнтэй эмчилгээг хэрэглэхгүй байна гэж бичдэг байжээ.
1971 онд Кленнер эмч архины хордлогод орсон ухаангүй байгаа хүнийг 40гр С-витамин, В1 витаминтай хамт судсаар нь хийж үхлээс аварсан байна.
Нэг удаа Кленнер эмчид ухаангүй тээврийн жолоочийг авчирсан байна. Хүйтэн өдөр зам дээр машин нь асаалттай, цонх нь хаалттай, жолооч нь ухаангүй байхад замаар явж байсан хүмүүс мэдэж эмнэлэгт авчирсан байжээ. Кленнер эмч угаартсан гэж үзээд 12гр С-витаминыг 50 мл-н шприцэд хийж хамгийн бүдүүн зүүгээр судсаар нь хийсэн ба 10 минутын дараа жолооч ухаан орж эмчийн өрөөнд байгаа даа гайхсан ба 45 минутын дараа замдаа гарсан гэнэ.
Тариан талбайд тоглож байхад нь дээрээс нь онгоцоор пестецид цацаж хордсон 12 настай хүүг эмнэлэгт авчирсан ба Кленнер эмч 10гр С-витамин 8 цагийн зайтай судсаар нь хийж 3 хоногийн дараа хүү эдгэрч эмнэлгээс гарчээ.
Кленнер эмч С-витаминаар эмчлэхэд ганц л проблем байдаг, тэр бол С-витамины доз хангалттай өндөр биш бол үйлчлэхгүй гэсэн ба С-витамины өндөр тунгаас айх ямарч шаардлагагүй гэж байнга сургадаг байжээ.
Эбола вирусын өвчний үед өндөр халуурч, судас хагарч дотуур цус алдаж эсвэл цус харваж нас бардаг байна. Судлаачид судалж үзээд энэ өвчний шинж тэмдэг нь С-витамины дутагдалтай яг адилхан тул С-витаминаар амжилттай эмчилж болно гэж бүгд санал нэгдсэн боловч практикт хэрэглэхийг нь хориглосон байна.
С-витамины дутагдалтай хүмүүс халдварт өвчнөөр өвчилдөг гэдгийг дахин сануулая !!!

BAYARSAIKHAN BADRAKH
KRAKOW 2020-11-8

Нарнаас дэлхийд ирэх эрчим хүчний ихэнх  хэсэг болох  Инфра улаан туяа нь хүний биед нэн тустай юм.  улаан туяаг мөн дул...
23/05/2025

Нарнаас дэлхийд ирэх эрчим хүчний ихэнх хэсэг болох Инфра улаан туяа нь хүний биед нэн тустай юм. улаан туяаг мөн дулааны туяа гэж нэрлэдэг бөгөөд хүний биед ИУТ үйлчилснээр:
☆ Бие махбодийн молекулуудын төлөв байдал, эсийн үржил, бодисын солилцоо, нөхөн төлжих үйл явц бүгд идэвхжиж түргэсдэг. Ингэснээр бие организмын цусны эргэлтийн хэмнэлийг тодорхойлж байдаг биологийн идэвхит бодисууд (брадикинин, гистамин, ацетилхолин) эдэд үүсч эд эсийн цусан хангамж сайжирна, өөх тосны задрал явагдаж хүчиллэг чанар буурна.
☆ Инфра улаан туяа нь хүний биед 3-4 см гүн нэвтэрч арьс салст, тархи, нугасны дулаан мэдрэгч рецепторуудад нөлөөлснөөр судас өргөсөж, хөлс ялгарах ба хүний биеийн энэ гэрэл буюу дулаан нь багасах буюу дулаан алга болвол амархан өвчилж, бие нь муудан, хөгшрөлт хурдан явагддаг.
☆Хэт улаан туяа нь булчин болон үе мөчний өвдөлтийг намдааж, архаг өвдөлтийг хөнгөвчлөхөд тусалдаг.
☆Биеийн температурыг нэмэгдүүлж, бодисын солилцоог идэвхжүүлснээр дархлааг сайжруулахад хувь нэмэр оруулна.
☆ Хорт бодисыг гадагшлуулах
Хөлрөх явцад биед хуримтлагдсан хорт бодис болон хүнд металлыг гадагшлуулахад тусална.
☆ Ядаргаа тайлах
Булчингийн ачааллыг бууруулж, стрессийг багасган, ядаргааг арилгахад үр дүнтэй.
☆ Арьсны эрүүл мэндийг сайжруулах
Эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулснаар арьсны өнгө болон эрүүл мэндийг сэргээнэ.
☆ Жингээ барих
Бодисын солилцоог идэвхжүүлж, өөх тосыг задалснаар жингээ хянахад дэмжлэг үзүүлдэг .

21/04/2025

ЖЭММА КОРЕА компанийн бүтээгдэхүүн МУЛЬТИ ИОНЖУУЛАГЧ
Нэг авсан л бол насан туршдаа хэрэглэнэ 🥰.
Хаашаа ч явсан нүүсэн тайлж аваад явахад болно .

🧊Ашиг тус нь юу вэ? 🙏

Хүний биеийн 70% 💦уснаас бүрдэнэ
эх дэлхий хүмүүс бид гээд бүгдээрээ Усгүйгээр огт байж чадахгүй
Харин ТИЙМЭЭС УСААР ХҮНИЙГ эрүүлжүүлж эмчилж болно гэсэн үг

📣Гэртээ шүршүүрэндээ усанд орсноор
Хүний биеэр янз бүрийн шалтгаанаас болж гардаг харшил тууралт хайрст үлд гээд л ямар л өвчин байдаг бүгд устана

💦БҮХ АРЬСНЫ ӨВЧИН 100% арилна(жич химийн найрлагат саван шампунь хэрэглэхгүйгээр)
💦Үс уналт багасна
Үс ургалт ихсэнэ үс өтгөрнө
💦Үсний халцралт зогсоно
💦Саван шампунь ангижруулагч хэрэггүйгээр бактери 99.99% устах учир
💦Эдийн засагт асар их хэмнэлттэй
💦Арьс маш гоё зөөлөн болно
💦Батгашилт тууралт зөвхөн усаараа шавшсанаар арилна
💦Яр шарх бэртэж гэмтсэн яр шархаа усаараа шавшихад эдгэрэлт түргэсэнэ
💦Арьсан эдлэл цүнх , хувцас, гутал гэх зэрэг хими цэвэрлэгээ шаардсан юмаа арчиж цэвэрлэхэд маш гоё өнгө орно

📣Гал тогоондоо суурилуулсанаар

Байнга ус цэвэршүүлэгч авч хэрэглэх шаардлагагүй
💦Ионжуулагч нь ТОСЫГ ЗАДАЛДАГ учир аяга таваг угаагч шингэн хэрэглэх шаардлагагүй.

💦Жимс ногоо өндөг тослог ихтэй мах гээд угааж цэвэрлэх шаардлагатай бүтээгдэхүүнээ усандаа 15-20 мин хийснээр 99.99% нян бактери химийн цацлагат бордоо устаж амттай эрүүл хүнс болно
💦Шууд ууж болно, буцалгаад уусан ч амьд чанраа алдахгүй
💦Нярай хүүхдийн аяга таваг угжаа хийгээд тавихад ариутгагдана
💦Химийн найрлагатай аяга таваг угаагч шингэн, жимс ногоо угаагч шингэн хэрэггүй
💦Эдийн засагт хэмнэлттэй
Таримал жимс ногоогоо усалснаар ургалт хурдан ургаж өнгө нь сэргэнэ болц хурдсана .

гэх мэт ионжуулагчаа яаж л ашигламаар байна та хүссэнээрээ ашиглаж болно

💦Ионжуулагч маань ийм л гайхалтай

Орон нутагт унаанд дайж явуулна
Хаяг:4 хороолол Модны 2 World Mongolia tower 16 давхар саарал байшин 15 давхарт 1511 тоот
☎️ 99132370

Жэмма компаний 6 сэт бүтээгдхүүн бэлэн ирсэн байгаа шүү найзуудаа🥰.Захиалаад, хүргүүлээд аваарай.☎️☎️☎️99132370Бүтээгдхү...
24/03/2025

Жэмма компаний 6 сэт бүтээгдхүүн бэлэн ирсэн байгаа шүү найзуудаа🥰.
Захиалаад, хүргүүлээд аваарай.
☎️☎️☎️99132370
Бүтээгдхүүн тус бүрийн зургийг орууллаа..

Address

Ulan Bator

Telephone

+97699132370

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Gemma Shop - хүргэлт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share