13/08/2026
Хурим найрын улиралд зориулан уран дархан Г.Мягмарсүрэнгийн урласан “Хос бэлгэдэл” бүтээл нь хоёр заяа учирч, хоёр сэтгэл нэгэн амьдралд нэгдэн, арга билиг зохицож, айл гэрийн хишиг буян арвин дэлгэрэхийн ерөөлийг шингээжээ. Хосын заяа өнөд бат оршиж, хамтын амьдрал нь аз жаргал, өлзий буян, сайн сайхнаар үргэлж дүүрэн байхыг бэлгэдсэн энэхүү бүтээл нь хуримын нандин мөчийг мөнхөлж, үеийн үед өвлөгдөх утга учиртай билээ.
Хэмжээ: Амсрын хэмжээ 16 см диаметр
Орц: 999 сорьцын цэвэр мөнгө
Жин: 450 гр (цэвэр мөнгөний жин)
Дагалдах: Гоёмсог торгон материалтай хайрцаг ба сертификатын хамт.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7272-7977
#ӨвөгүрХийц #мөнгөнаяга #МонголӨв #хурим