07/09/2026
🚨 Таны өдөр бүр хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй орц найрлага агуулагдаж байгаа юм биш биз? Арсыг цочроох, харшил үүсгэх болон хэрэглэх тусам эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх 5 химийн бодис ба тэдгээрийн түгээмэл нэршлийг эндээс олж мэдээрэй:
1. Парабен /Methyl, Ethyl, Propyl, Butylparaben/
Хадгалах хугацааг уртасгах боловч дааврын тэнцвэрийг алдагдуулж, арсыг мэдрэмтгий болгодог.
2. Фталат /Phthalates, DBP, DEHP, DEP/
Бүтээгдэхүүний эдэлгээг уртасгах, үнэр баригч бодис ба нөхөн үржихүй болон дааврын системд сөрөгөөр нөлөөлдөг.
3. Сульфат /Sulfates, SLS, SLES/
Нүүр цэвэрлэгч, саванд ордог хөөсрүүлэгч бөгөөд арсны чийг, тосон бүрхүүлийг арилган, хэт хуурайшуулж гэмтээдэг.
4. Формальдегид ялгаруулагч /DMDM Hydantoin, Imidazolidinyl Urea, Quaternium-15/
Хугацаа уртасгах, хөгц бактери үүсэхээс сэргийлэх үүрэгтэй ч арсанд цочрол, харшил, цаашлаад хавдар үүсгэх аюултай.
5. Спирт /Alcohol Denat, SD Alcohol, Isopropyl Alcohol, Ethanol/
Тослог дарах, хурдан хатаах зорилготой боловч арсны чийгийг сорж, улайлт, цочрол үүсгэх үндсэн шалтгаан болдог.
Тиймээс:
⚠️ Худалдан авалт хийхээс өмнө бүтээгдэхүүний найрлагыг заавал шалгах.
⚠️ Орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн авахаас татгалзах.
⚠️ Хямд үнэтэй, дуураймал гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахгүй байх зэрэг нь арс төдийгүй эрүүл мэндээ хамгаалах хамгийн чухал алхам юм.
Эх сурвалж: Skin Safety and Health Prevention - An Overview of Chemicals in Cosmetics.