09/04/2024
Сургуульд бэлтгээгүй хүүхдүүд ямар байдаг вэ?
Маш их ажилгаатай байдаг:
🍀 Удаан сууж чаддаггүй
🍀 анхааралтай сонсохгүй
🍀 төвлөрөх чадвар сул
🍀 тэсвэр, тэвчээр байхгүй
🍀 харандаа, бийр, хайчтай ажиллах арга барил байхгүй
🍀 сурах, шинийг танин мэдэх сонирхол бага, амархан уйдана
🍀 бүтэн өгүүлбэрээр асуултанд хариулдаггүй
🍀 ой тогтоолтоо хөгжүүлэггүй нь шүлэг, дуу сурах арга барил байхгүй
🍀 багшийг хүндлэж сураагүй
🍀 ерөнхий танин мэдэхүй хөгжүүлээгүй: гэр бүлийн гишүүд, улирал бүрийн онцлог, хувцас, өнгө, хичээлийн хэрэгсэл, мэргэжил, тэврийн хэрэгсэл, жимс, ногоо, хоол, хүнс.... сэдвийн дотор үгийн баялаг бага
🍀 Өдрийн дэглэм мэдэхгүй
🍀 Хүүхдүүдтэй танилцах, тоглох, ойлголцох
🍀 Шинэ орчинд дасан зохицох чадвар
🍀 Дүрс таних, нэрлэх, зурах, будах дадал, чадвар болоогүй
Бичээд байвал зөндөө байна.
Сургуульд энэ бүх зүйл хэрэгтэй.,
Энэ бүгдийг хаана сурах уу?
Гэр бүл, цэцэрлэг, ээж аав, эмээ, өвөө, ах, эгч нараас сурч болно
Би хүүхдийг сургуульд бэлдэх дээ
Хүүхдийг хөгжүүлэггүйг хараад харамсдаг.
Хайран цаг хугцаа гэж боддог
Эцэг эхчүүд хүүхдээ 5 нас хүртэл хаан шиг байлгаж байгаад гэнэт сургуульд орсон, том болсон гээд шаардлага тавих, шахах үед хүүхэд уйлана, эсэргүйцэнэ.
Өмнө нь ойлгуулаагүй зүйлийг хурдан сурах нь хүүхдийг сурах урам зориггүй болгоно. Алдаа хийхээс айна, бүтэлгүйтлээс айна. Цаашид 1, 2 ангид тавиагүй сурах чадвар, анхаарал нь сайн багштай таараагүй, сайн өдөр өнжүүлэх, ах, эгч нарын дэмжлэггүй бол сурлагын хоцрогдолд хүргэдэг. Орчин үеийн сургалтын хөтөлбар хүнд болсон. Хүүхдүүдийн "Би чадахгүй" гэдэг үг л хамгийн их сонсогддог. Тэгээд амьдралдаа би чадахгүй гэж өөртөө хэлдэг. Энэ нээрээ их таагүй мэдрэмж.🤔