Soko online shop

Soko online shop Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Soko online shop, Shopping centre, Istanbul.

Permanently closed.
17/02/2024
БИТГИЙ ТУР ОХИДОО !!!Та нарыг ер нь хэн тур гээ вээ ... Таарах болгон турах юмсан гэх юмТэврэхэд тэвэр дүүрэн Тэгш цагаа...
02/02/2024

БИТГИЙ ТУР ОХИДОО !!!

Та нарыг ер нь хэн тур гээ вээ ...
Таарах болгон турах юмсан гэх юм
Тэврэхэд тэвэр дүүрэн
Тэгш цагаан шүд дүүрэн

Харахад харц дүүрэн
Хангинаж инээх жаргал дүүрэн
Айл гэрийн буян дүүрэн
Авдар сав нь хувцас дүүрэн

Үрчлээ нь үгүй арьс дүүрэн
Үйлдэл бүр нь сэтгэл дүүрэн
Эр нөхөртөө халамж дүүрэн
Энэхэн биендээ чадал дүүрэн

Алба аминдаа арчаа дүүрэн
Алив бүхэнд сүйхээ дүүрэн
Чадалгүй нэгэндээ тусламж дүүрэн
Чарласан нэгэнд хариу дүүрэн

Уяхан сэтгэлдээ нулимс дүүрэн
Уран үгс нь биелэл дүүрэн
Сэтгэлд хоногших учрал дүүрэн
Сэнхэртэл ухааруулах үгс дүүрэн

Сүмбэн хуруу нь ур дүүрэн
Сүлэрсэн цай нь амт дүүрээн гэж
Айл гэрийн аз жаргал
Алтан дэлхийн амьд бурхан

Энэхэн замбуулинг нуруундаа үүрэх
Инээж ханиах эрүүл саруул,
Мах мяраа нь таарсан
Мяраалаг бүсгүй сайхаан гэж ... ❤

~ Хэн нэгэн

ХАМТ АЖИЛЛАМААР ХҮН БАЙЦГААЯ! 🤗Хамт ажиллахад урамтай хүн гэж байдаг тийм ээ?-Ажилдаа ирэхдээ л сайхан мэндлээд ороод ир...
02/12/2023

ХАМТ АЖИЛЛАМААР ХҮН БАЙЦГААЯ! 🤗

Хамт ажиллахад урамтай хүн гэж байдаг тийм ээ?
-Ажилдаа ирэхдээ л сайхан мэндлээд ороод ирдэг.

-Их ажлын үеэр хѳнгѳн маазраад стресс мартуулчихдаг.

-Ажлын талаар юм гуйсан ч дор нь учрыг нь олоод ѳгдѳг.

-Ѳдрийн хоолноор дүлий дүмбийгээд байдаггүй.

-Удирдлагаас зэмлэл шүүмжлэл ирэхэд хэт хүндээр хүлээж аваад байдаггүй.

-Хэрэгтэй үед бусдыгаа сайхан уриалаад базчихдаг.

-Хийх ажлаа бусдад төвөггүй чамбай хийчихдэг.

-Шүүмжлэл шаардлагыг хүлээгээд авчихдаг

-Ажил амьдралаа ялгаад салгачихдаг

-Хэрэгтэй үед нь сайхан тусалчихдаг.

-Заавал ажилдаа тѳгс биш байсан ч хамаагүй ажлаа цаг тухайд нь хийчихдэг ийм хүнтэй ажиллахад цаанаа л ѳег урамтай байдаг тээ?

Бүгдийг нь биелүүлэх албагүй ч ѳѳрѳѳ ямар хүнтэй ажилламаар байдаг шиг, яг тэр хүн болохын тѳлѳѳ бага багаар хичээцгээе.

Явж явж чамд өөрийн гэх хоёр л юм үлдэнэ. 🙏Ээж аав чинь бурхны таалалд очно.Хүү чинь хүргэн болж, охин чинь бэр болоод я...
20/11/2023

Явж явж чамд өөрийн гэх хоёр л юм үлдэнэ. 🙏Ээж аав чинь бурхны таалалд очно.
Хүү чинь хүргэн болж, охин чинь бэр болоод явчихна.
Эд хөрөнгө чинь чамайг байхад ч үрэгдэнэ, чамайг байхгүй ч үрэгдэнэ.
Найз нөхөд цагийн аясаар зэрэглээ болдог бол ажил мэргэжил, боловсрол өвлөгдөж болох ч өөрт чинь үүрд үлдэхгүй.
Бүтээл чинь бусдын хайр шүүмжлэл хоёрт хэрчигдэнэ.
Эрүүл мэнд, залуу нас чинь жамын өмч.
Хань чинь чамд дурсамж болно эсвэл чи ханьдаа дурсамж болно.
Жам харгис билээ🙏🙏🙏.
Тэгэхлээр чамд үлдэх хоёрхон зүйлийн нэг нь ДУРСАМЖ. Нөгөө нь ҮХЭЛ.
Юу гэсэн утгатай вэ гэхээр үхэхээсээ өмнө утга учиртай дурсамж бүтээ, тэрийгээ дурсаад үнэ хүндтэй үхлээ тос л гэсэн үг…юу ч авч явж чадахгүй ч, маш ихийг үлдээж болно...

16/11/2023

Ээжтэйгээ байхдаа бид олон жаргалыг анзаардаггүй. Үгэлж зэмлэхэд нь "ядаргаатай юм" гэж төвөгшөөгөөд. Хөхний сүү нь татарч сэтгэлийн сүү нь урсаж байхад мэдэрдэггүй. Өөрийгөө нэг л их том, учиргүй ухаантай гээд тооцчихсон. Ээжийгээ "тэнэг" гэж бодоод зөндөө зэмлэнэ. Нэг л өдөр ээжгүй болоход сэтгэлийн ямар их нөмөр нөөлөг үгүй болсныг анзаарч тэвдэнэ. Үгэлж зэмлэхдээ хэлж байсан үг бүр нь миний төлөөх хайр байсныг ухаарч харамсана. Зөндөө олон хүмүүс чамаас "урваж" байхад чамд л үнэнч байсан тэр хүнийг олж харна.

Хэрвээ ээжтэйгээ байгаа бол чи баян хүн. Ээжээсээ хойш олон хүн сэтгэлийн гуйлгачин болж үлддэг. Бурхан минь гэж...❤️

🥰 Хайрлаад л, хайрлаад л баймаар найз гэж байдаг.🥰 Харагдах байдлаасаа бүр нэг бөөн сэтгэл.🥰 Цаг хугацаа улиран өнгөрсөн...
11/11/2023

🥰 Хайрлаад л, хайрлаад л баймаар найз гэж байдаг.

🥰 Харагдах байдлаасаа бүр нэг бөөн сэтгэл.

🥰 Цаг хугацаа улиран өнгөрсөн ч нэг л зангаараа байдаг.

🥰 Цаанаа л хүнийг гэх сэтгэл нь үргэлж ундраастай.

🥰 Өөрөө зовдоггүй юм шиг үргэлж мишээж явдаг.

🥰 Өөдрөг байх хүсэл тэмүүлэлийг нэмдэг.

🥰 Хайрлаад л, хайрлаад л баймаар найз гэж байнаа…

💝НАЙЗУУДДАА БАЯРЛАЛАА 🙏

Turkees mash tsoon toonii vnertei usnii zahialga awna sonirhoj bga usnii zuragaa ywuulaad asuugaarai eregtei emegtei mas...
30/10/2023

Turkees mash tsoon toonii vnertei usnii zahialga awna sonirhoj bga usnii zuragaa ywuulaad asuugaarai eregtei emegtei mash olon toroliin usnuud bga shv

Анхны цаснаар л нэг иймэрхүү байна шүү дээ
30/10/2023

Анхны цаснаар л нэг иймэрхүү байна шүү дээ

Address

Istanbul
34363

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Soko online shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share