As we age

As we age Cutting-edge scientific discoveries, research and experiments behind the latest longivity products

АНУ-ын Батлан хамгаалах яам хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ гэхээсээ илүүтэйгээр цэргүүдийнхээ гүйцэтгэл, тэсвэр тэвчээр, гэ...
09/08/2026

АНУ-ын Батлан хамгаалах яам хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ гэхээсээ илүүтэйгээр цэргүүдийнхээ гүйцэтгэл, тэсвэр тэвчээр, гэмтлээс түргэн эдгэрэх явц болон даалгавар гүйцэтгэх бэлэн байдлыг сайжруулах зорилготойгоор уг бэлдмэлд санхүүжилт хийжээ. Эдгээр үзүүлэлтүүд хөгжшрөлтийн нөлөөнөөс эрс буурч дахин шинээр цэргүүд бэлтгэх шаардлага байнга үүсдэг тул сайн бэлтгэгдсэн туршлагатай цэргүүдийгээ аль болох удаан албанд нь байлгах нь илүү ашигтай байсан болов уу.

Коммандлагчийн мэдэгдсэнээр SOCOM (Тусгай ажиллагааны командлал) MetroBiotech гэх био технологийн компанитай хамтран 2018 онд уг төсөлд 2.8 сая ам.доллар зарцуулж, хэд хэдэн үе шаттайгаар 2022 онд хэрэгжиж дуусаад байна.

MetroBiotech компани MIB-626 нэртэй НМН гарган авч патентийг нь эзэмшдэг бөгөөд зах зээлд худалдаалахгүй байгаа нь тус командлалд нийлүүлж байгааг илтгэж байна. Энэхүү НМН нь амаар уудаг, клиник зэрэглэлийн цэвэршилттэй, GMP үйлдвэрт АНУ-д үйлдвэрлэгдсэн гэдгээрээ манайд зарагдаж байгаа НМН-тэй адилхан юм.

Америк ойрын хэдэн жилд анагаахын үсрэнгүй хөгжлийнхөө үр дүнг ийнхүү цэрэг, армиа сайжруулах зорилгоор ашиглаж байгаа миний мэдэх 2дахь тохиолдол байхаа. 2ланг нь хэрэглэдэг байвал яах уу :)

https://www.genengnews.com/topics/drug-discovery/u-s-special-operations-command-to-test-anti-aging-pill/?

Зүрхний шигдээс, цус харвах, цусны даралт, холестрол нэмэгдэх, зүрх гэх мэт дотоод эрхтэнүүд томрох, үргүйдэл, эр бэлгий...
09/06/2026

Зүрхний шигдээс, цус харвах, цусны даралт, холестрол нэмэгдэх, зүрх гэх мэт дотоод эрхтэнүүд томрох, үргүйдэл, эр бэлгийн эсийн тоо багасах, бэлгийн сулрал, элэгний өвчлөл болон хавдар, сэтгэл зүйн олон төрлийн эмгэг, их хэмжээний батгашилт, хэрэглэхээ зогсоосон үед биеэс ялгарах тестостероны түвшин буурсан чигтээ тогтох, withdrawal шинж тэмдгүүд илрэх гэх мэт олон сөрөг дагавартай.

Ер нь хэрэглэдэг хүмүүсийг шууд хараад л танихад илт мэдэгдэхээр байдаг шүү.

Хэрэглээд хэрэггүй шүү.

https://www.nhs.uk/content-widgets/health-a-to-z/anabolic-steroid-misuse

https://www.columbiadoctors.org/health-library/article/anabolic-steroids/

Урлагийн ямар нэгэн үйл ажиллагаанд тогтмол оролцох нь урт наслалтыг дэмждэг. Жишээлбэл, музей, үзвэр, галлерэй үзэх, зу...
09/01/2026

Урлагийн ямар нэгэн үйл ажиллагаанд тогтмол оролцох нь урт наслалтыг дэмждэг. Жишээлбэл, музей, үзвэр, галлерэй үзэх, зураг зурах, номын клубд явах гэх мэт сайн дурын нийгмийн харилцаанд оролцох нь архаг үрэвслийг намдааж, стресс бууруулах, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах гэх мэт нөлөөтэйг University of College London-гийн судлаачид онцолжээ.

Судалгаанд Их Британын 3,556 насанд хүрсэн хүмүүс оролцож цусны шинжилгээгээр биологийн насжилтыг (DunedinPoAm, DunedinPACE гэсэн эпигенетикийн насжилтыг тооцоолуур ашигласан) 4%-иар уртасгаж байгааг илрүүлжээ. Сонирхолтой нь дасгал хөдөлгөөн хийсэнтэй дүйцэхүйц хэмжээнд нөлөөлж байсан байна.

Судалгаагаар хэр олон төрлийн урлагийн үйл ажиллагаа болон хэр олон давтамжтайгаар оролцож байгаа нь үр дүнд илүүтэй нөлөөлж байгааг дурьдсан. Энэ нөлөө удаан хугацааны дараа хүртэл хадгалагдсан байна.

Мөн судалгаанд BMI (таргалалт), тамхины хэрэглээ, орлогын болон боловсролын түвшин зэргийг судлагааны үр дүнд нөлөөлөл үзүүлээгүй. (Ерөнхийдөө орлого, боловсролын түвшин өндөр хүмүүс урт, эрүүл наслах хандлага нь аль ч улсад байдаг тул судалгаанд энэ үзүүлэлтийн нөлөөг байгаа эсэхийг давхар шалгадаг.)

Жич: судалгаанд оролцогчид ямар урлагийн үйл ажиллагаанд оролцсон нь тодорхойгүй. Эпигенетикийн насжилтыг тооцоолуур тийм ч сайн төгөлдөржөөгүй байгааг бас анхаарах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөнтэй дүйцэхүйц гэдэг нь тодорхой нэг био үзүүлэлтийн хувьд гарсан нөлөө бөгөөд дасгал хөдөлгөөнтэй адилхан механизмаар ажилладаг гэж ойлгож болохгүй юм.

https://medicalxpress.com/news/2026-05-engaging-arts-linked-slower-aging.html

Хүүхэд, залуу насанд 10,000 орчим амтлах мэдрэхүйн булцуу байдаг ба 60 нас хүрэхэд 5000 орчим болж буурсан байдаг. Харин...
08/31/2026

Хүүхэд, залуу насанд 10,000 орчим амтлах мэдрэхүйн булцуу байдаг ба 60 нас хүрэхэд 5000 орчим болж буурсан байдаг. Харин үнэрлэхүйн мэдрэмжийн тэмтрүүлүүд аажмаар буурч байгаад 70 наснаас хойш огцом багасдаг байна.

Амт, үнэр мэдрэх мэдрэмж нь буурсан хүн мэдэлгүй өөртөө таарснаар давс, хужираа тааруулж хэрэглэдэг ба энэ нь зүрх судасны өвчлөлийн үндсэн шалтгаануудын нэг гэж манай улсад тооцогддог.

Мөн тархины мэдрэлийн эсүүдийн хөгшрөлттэй хамааралтай. Амтлах, үнэрлэх мэдрэмж нь хэвийн боловч мэдрэлийн эсийн доройтол тохиолдсон бол бас адилхан хэвийн ажиллаж чадахгүй. Гэхдээ аль аль нь хөгшрөлтийн үйл явцыг илтгэдэг.

Дараа амт султай цай чаналаа гээд буурал ээж тань зэмлэвэл түүнийг амтлах, үнэрлэх мэдрэмжийнхээ дор хаяж талыг нь алдсаныг санаарай.

https://health.clevelandclinic.org/taste-buds-change-get-older
https://scienceinsights.org/do-you-lose-your-taste-buds-as-you-get-older/

2007 онд Францийн 44 настай нэгэн эр хөл нь жаахан мэдээ алдаад байна гэдэг зовиуртайгаар эмнэлэгт ханджээ. Түүний тархи...
08/30/2026

2007 онд Францийн 44 настай нэгэн эр хөл нь жаахан мэдээ алдаад байна гэдэг зовиуртайгаар эмнэлэгт ханджээ. Түүний тархины рентген зургийг автал тархины 90% нь нугасны усаар дүүрсэн байсан нь олон эрдэмтдийн анхаарлыг татаж, анагаах дахь хэвшмэл ойлголтуудыг сорив.

Сонирхолтой нь энэ эрэгтэй эхнэр 2 хүүхэдтэй, төрийн албан хаагчийн ажилтай, дунджаас доогуур түвшний IQ-тай, эрүүл, саруул жирийн л нэгэн байв.

Түүний нугасны шингэн нь тархи руугаа орж аажмаар тархийг нь шахсаар ийм жижиг хэмжээнд хүргэжээ. Гэсэн хэдий ч тархины мэдрэлийн пластик чанарын нөлөөгөөр ямар ч асуудалгүй өдийг хүртэл хэвийн ажиллаж байв. Нас биенд хүрсэн үед гэнэт ийм зүйл тохиолдох боломжгүй бүр хүүхэд байхаас бага багаар аажмаар үүссэн нь тархины энэ нөхцөл байдалд дасан зохицох боломжийг өгсөн байх гэж эрдэмтэд таамаглаж байна.

https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC8095547/
https://www.reuters.com/article/lifestyle/tiny-brain-no-obstacle-to-french-civil-servant-idUSN19305100/
https://mindmatters.ai/2025/07/burying-stories-is-no-way-to-advance-science/

Хэрвээ юм идэхгүй кардио хийгээд хөлрөөд турж байна гэж бодож байгаа бол дуулгах таагүй мэдээ байна. Жин дээр зогсоод жи...
08/22/2026

Хэрвээ юм идэхгүй кардио хийгээд хөлрөөд турж байна гэж бодож байгаа бол дуулгах таагүй мэдээ байна. Жин дээр зогсоод жин хассан мэт харагдах нь ердөө яг тэр үеийн snapshot л болохоос 24 цагийн хувьд авч үзэхэд ямар ч өөрчлөлтгүй байдаг.

Кардио хийгээд гарч байгаа хөлсний ихэнх нь ус байдаг бөгөөд шингэнээ нөхөх үед буцаад л хэвэндээ орчихно. Lipolysis буюу өөх шатаах нь өөхөн эсний хэмжээ багасгах гэсэн үг биш юм.

Харин таргалалтаасаа салж өөхнөөсөө шинжлэх ухааны үндэстэйгээр салъя гэж бодож байвал хэрхэн өөхний эсийн хэмжээгээ багасгах вэ гэдэг асуулт асуух хэрэгтэй.

Бие махбодь 2 үндсэн шат дамжиж өөхийг ашигладаг, 1-т өөх шатаах үе, 2-т өөхийг oxidation үүсгэх буюу өөх тосны исэлдэлт үүсгэх. Хэрвээ 2-р шат явагдахгүй бол эхний шат буюу Lipolysis явагдаад өөхөн эс буцаад анхны бүтэцдээ ордог. 2-р шатанд өөхний исэлдэлтийг биеийн дотоод үйл ажиллагаанууд үүсгэх ба турах зорилгоор хийх нэг зүйл нь булчингийн масс нэмэх юм. Булчин нэмэх дасгал хийхгүйгээр зүгээр гүйгээд, caffeine, yohimbine гэх мэтийн өөх шатаах зүйл хэрэглээд, хүйтэн усанд шумбаад нэмэргүй. Ямар ч үр дүн өгөхгүй. Харин булчингийн масс нэмэх дасгалууд хийгээрэй.

Эмэгтэйчүүд өглөө дасгал хийхдээ 10-15гр уураг хэрэглэвэл өөхний эсээ багасгаж чадна. Энэ нь ердөө 2ш хагас чанасан өндөг эсвэл тал банана жижиг аяга тарагтай тэнцэнэ. Дэлгэрэнгүй уншъя гэвэл өмнө нь энэ талаар контент хийж байсан шүү.

https://www.nature.com/articles/s42255-024-01003-0
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC8873062/
https://www.frontiersin.org/articles/10.3389/fphys.2022.826314/full

2008 онд Nature сэтгүүл дээр нийтлэгдсэн профессор Kristy Spalding нарын 15 судлаачийн судалгаагаар хүний бие дэх өөхөн ...
08/20/2026

2008 онд Nature сэтгүүл дээр нийтлэгдсэн профессор Kristy Spalding нарын 15 судлаачийн судалгаагаар хүний бие дэх өөхөн эсийн тоо нас бие гүйцэхэд тогтдог бөгөөд жин хассан эсэхээс үл хамааран жилд 10 орчим хувь нь үхдэг ч буцаад маш хурдан нөхөн төлждөг гэдгийг тогтоожээ. Энэ тоо ганцхан хэт таргалалтын үед л нэмэгдэж өөрчлөгдөхөөс биш өөрөөр өөрчлөгдөхгүй.

Судалгааны гол нээлт нь өөхөн эс хэмжээгээрээ 20 дахин томорч, өөхөн эс (adipocyte) дүүрэхдээ 20-иос 200+ picoliters-д хүрдэг байна. Хэт таргалалттай хүмүүсийн өөхөн эс хамгийн дээд хэмжээндээ хүрч тулаад тоо хэмжээгээ нэмж үрждэг бна. Дээшээ хязгааргүй томордог эсвэл зөвхөн үржих функцтэй гэж ойлгож болно. Харин турах үед өөхөн эс хэмжээгээ багасгадаг боловч тодорхой хэмжээнд хүрээд зогсдог. Энэ нь өөх дотоод шүүрлийн үйл ажиллагаанд оролцдогтой нь холбоотой. Ялангуяа эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд өөх чухал үүрэгтэй.

Ерөнхийдөө өөхний эсийг төсөөлвөл дотор нь ус хийчихдэг шаартай төстэй санагдсан. Турах, таргалах үед зөвхөн өөхөн эсний хэмжээ л томорч, багасдаг байхнээ. Таргалалтын хэмжээг тооцохдоо (BMI-г) өндөр, жинг харьцуулаад байдаг нь учир дутагдалтай санагддаг. Арай нарийвчилж үзье гэвэл, дундаж өөхөн эсийн хэмжээг нийт өөхөн эсийн тоонд үржүүлэхэд таргалалттын статус харагдах байх.

Өөхөн эс цааш дахиад 3 төрөлд хуваагдах ба тус бүр өөрийн гэсэн үүрэгтэй тул дараагийн контентуудаараа дэлгэрэнгүй тайлбарлана аа.

Жич: Өөхний бодисын солилцоог сайжруулах үйлчилгээтэй Berberine худалдаалж байгаа шүү.

https://www.nature.com/articles/nature06902

Ихэнх хүмүүс дасгал хийх үед хөлсөөр өөх гадагшилдаг гэж боддог бол зарим нь шээсээр гадагшилдаг гэж боддог. Австралийн ...
08/19/2026

Ихэнх хүмүүс дасгал хийх үед хөлсөөр өөх гадагшилдаг гэж боддог бол зарим нь шээсээр гадагшилдаг гэж боддог.

Австралийн University of New South Wales-н School of Biotechnology and Biomolecular Sciences-ийн захирал профессор Andrew Brown (Өөхний тэргүүлэх мэргэжилтэн) болон тус сургуулийн судлаач Ruben Meerman нарын 2014 онд British Medical Journal (BMJ) дээр нийтэлсэн судалгаагаар өөх ер нь хаачдаг вэ гэх асуултад хариулжээ.

10кг өөх хасахад 8.4кг нь амьсгалаар CO2 (Нүүрстөрөгчийн давхар исэл) болж гадагшлаад үлдсэн 1.6кг нь биеийн шингэнээр гадагшилдаг гэдгийг тогтоожээ. Учир нь бие дэх өөх тос нь триглицерид хэлбэрээр хадгалагддаг бөгөөд энэ нь нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгчийн атомуудын хэлхээ юм.

Дасгал хийхдээ амьсгалаа зөв авч гаргавал илүү өөхнөөсөө салах нь байна шүү.

https://www.bmj.com/content/349/bmj.g7257

Berberine-ны реклам дээрээ "Өөхний бодисын солилцоо" гэж бичсэнийг тодруулж өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу энэ 7 хоногт хэд хэдэн контент гарганаа.

Сонор, сэрэмжтэй байх тархины үндсэн чанараас шалтгаалан хүмүүс сөрөг мэдээ, мэдээлэл, дүрслэл гэх мэт зүйлд байгалийн з...
08/17/2026

Сонор, сэрэмжтэй байх тархины үндсэн чанараас шалтгаалан хүмүүс сөрөг мэдээ, мэдээлэл, дүрслэл гэх мэт зүйлд байгалийн зөнгөөрөө илүү их анхаарч, илүү удаан ой санамжиндаа хадгалдаг байна.

Хувьслийн энэ давуу байдлаараа өнөөгийн түвшинд хүрсэн нь дамжиггүй. Гэвч биднийг аварсан тэр давуу чанар маань орчин цагт эргүүлээд бидэнд аль хэдийн хөнөөл учруулаад эхэлжээ.

Сөрөг мэдээ, мэдээлэл их хандалттай байдаг тул хэвлэл мэдээллийн байгууллагууд түлхүү сөрөг, сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл гаргадаг бол улс төрийн байгууллагууд мөн адил сөрөг мэдээллээр нийгэмд хиймлээр түгшүүр үүсгэн айдаст автуулан нийгмийн сэтгэлзүйг удирддаг. Мэдээллийн үнэн зөв байдал, зохистой эсэх талаар иргэд тэр бүр санаа тавьдаггүй тул энэ нь чөтгөрийн тойрог үүсгэдэг. Сүүлийн үед сошиал орчинд энэ байдал улам гүнзгийрсэн.

Харамсалтай нь бид ийм их зогсоо зайгүй сөрөг мэдээлэл дунд амьдрахад зохицсон амьтад биш юм аа. Энэ нөхцөл байдал биднийг сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стресс, нойргүйдэл зэрэг сэтгэлзүйн асуудалд мэдэгдэлгүй оруулдаг.

Үүнээс сэргийлэх арга нь орой унтахаас өмнө сөрөг мэдээлэл үзэхгүй байх, эерэг сөргийг тэнцвэржүүлэх үүднээс шийдэлд суурилсан эсвэл бүтээлч мэдээллийг заавал хоршуулж занших, сошиал медиа аппликейшний хэрэглэх цагийг хязгаарлах зэрэг аргуудыг туршаарай. Жишээ нь: манай пэйжийг дагаад биологийн анагаах ухааны шинэ нээлт, эсвэл тэр бүр хүмүүсийн мэддэггүй фактуудаар мэдлэгийн хүрээгээ тэлэх.

https://research.vu.nl/en/publications/bad-is-stronger-than-good-2/
https://www.mga.edu/news/2025/11/middle-georgia-state-university-facultyQandA-psychology-of-doomscrolling.php
https://www.sciencedirect.com/science/article/abs/pii/S0191886924003799

Амандаа дуу аялахад (humming) аяархан амьсгалахтай харьцуулахад хамраас ялгарах азотын исэл (NO)-ийн хэмжээ эрс нэмэгддэ...
08/13/2026

Амандаа дуу аялахад (humming) аяархан амьсгалахтай харьцуулахад хамраас ялгарах азотын исэл (NO)-ийн хэмжээ эрс нэмэгддэг бөгөөд зарим судалгаагаар энэ нь 15 ба түүнээс дээш дахин ихэсдэг болохыг тогтоожээ.

Азотын исэл нь судас тэлэх үйлчилгээтэй тул цусны эргэлтэд орох хэмжээ нь нэмэгдэх нь судасны ханыг сулруулж, цусны даралтыг огцом бууруулахад тусалдаг.

Хэдийгээр түргэн үйлчилгээтэй, эрүүл боловч байнгын даралтыг тогтвортой барих арга хэрэгсэл биш ээ. (Урт хугацааны судалгаа хийгдэж баталгаажаагүй юм. )

Азотын ислийн үйлчилгээнээс гадна хоолойд зөөлөн чичиргээ үүсгэснээр тэнэмэл мэдрэлийг идэвхижүүлж, мэдрэлийн горим солигдож бие тайвшран цусны даралт хурдтай буурахад нөлөөлдөг.

Даралтны эмгүй үед эсвэл гэнэт даралт ихсэх үед гялс арга хэмжээ авъя гэж бодвол амандаа дуу ардын/уянгын дуу аялахыг санаарай.

Мөн сэтгэл түгшилттэй, стрессдсэн үед хэрэглэхэд бас шууд тайвширдаг.

https://pubmed.ncbi.nlm.nih.gov/12119224/
https://bond.edu.au/news/humming-healthy-mmm-heres-what-evidence-says

Address

Chicago, IL

Alerts

Be the first to know and let us send you an email when As we age posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share