Mikawashima Massage Therapy - 三河島ほぐし

  • Home
  • Mikawashima Massage Therapy - 三河島ほぐし

Mikawashima Massage Therapy - 三河島ほぐし Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mikawashima Massage Therapy - 三河島ほぐし, ショッピング・小売り, 東京都荒川区西日暮里1-2-1 メゾンカナイ 1F, .

17/09/2026
16/09/2026

🚗 Машиндаа удаан суудаг бол энэ дасгалыг хийгээд үзээрэй

Удаан хугацаагаар жолоо барих үед нэг байрлалд удаан сууснаас хүзүү, мөр, нуруу, бүсэлхий болон хөл гар чилж, бие хөшиж ядардаг.

Тиймээс машинаа жолоодох үедээ зөв суух байрлалаа анхаарч, боломжтой үедээ завсарлага авч, энэ бичлэгт байгаа энгийн дасгалуудыг хийж хэвшээрэй. 🙌

🌿 Хамгийн чухал нь хааяа нэг хийх биш, өдөр тутмын дадал болгох юм.

Мөн биеийн хөшилт, ядаргаанд зөвхөн дасгал хөдөлгөөнөөс гадна цэгэн иллэгийг зөв цэг, зөв аргачлалаар хийх нь сонирхолтой арчилгааны нэг хэсэг болдог.

📚 Цэгэн иллэгийн талаар илүү дэлгэрэнгүй сурахыг хүсвэл миний Япон хөлийн цэгэн массажны онлайн сургалтаар цэгүүдийн байрлал, дарах аргачлал болон практик хэсгүүдийг дэлгэрэнгүй үзэх боломжтой.

Өөрийнхөө биеийг өдөр бүр багахан хугацаагаар ч гэсэн арчилж хэвшээрэй. ❤️

⚠️ Дасгал хөдөлгөөнийг зөвхөн машинаа бүрэн зогсоож, аюулгүй үед хийнэ. Жолоо барьж байхдаа дасгал хийхгүй шүү.
💞💞Та нартаа эрүүл энхийг хүсье💞💞

10/09/2026

Ойрд бороо ороод жаахан хэцүү байгаа ч ☔️
урьдчилж захиалгаа өгөөд, бороог ч тоолгүй цагтаа ирдэг та нартаа үнэхээр хайртай шүү 🥹❤️

Маргаашийн захиалгатай үйлчлүүлэгчиддээ баярласныхаа хариуд 30 минутын халуун чулууны массажийг бэлэглэнэ 🥰🪨

Дулаахан хэвтээд, биеэ сайхан амраагаарай 💆‍♀️✨
Та нартаа эрүүл энх, аз жаргал хүсье 💞

03/09/2026

RELAX TIME 🌿

手のひらから、ゆっくりリラックス。🤲✨
頑張った身体に、癒しの時間を。

自分のためのRelax Timeを。🌿

📍 三河島ほぐしマッサージ
📞 03-6806-7172
※ご予約はお電話にて承ります。

#リラックスタイム #マッサージ #ハンドマッサージ #癒しの時間 #三河島マッサージ 荒川区マッサージ

🙇‍♀️ Манай массажны газрын МЭДЭЭЛЭЛ 🌿Хаяг, үнэ, ажиллах цагийн хуваарь асууж байсан та бүхэндээ зориулж нэг дор орууллаа...
03/09/2026

🙇‍♀️ Манай массажны газрын МЭДЭЭЛЭЛ 🌿

Хаяг, үнэ, ажиллах цагийн хуваарь асууж байсан та бүхэндээ зориулж нэг дор орууллаа🥰

📍 Хаяг — Google Maps
https://maps.app.goo.gl/hSkyRmzinb9JG2Tt8?g_st=ic

💆‍♀️ Үйлчилгээний үнэ
(Эхний 3 おすすめ) оруулав
🕐 Ажиллах цаг

📞 Захиалга: 03-6806-7172
Урьдчилан утсаар холбогдож цаг авна. 🙏

Японд байгаа монголчууд та бүхнийг тав тухтай орчинд үйлчлүүлэхийг урьж байна. 🌿💆‍♀️

02/09/2026

👀 НҮД ӨВДӨЖ, ЯДРААД БАЙНА УУ?
НҮДЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Өдөржин утас, компьютер ширтэх, нүд хуурайших, буруу шил хэрэглэх зэрэг нь нүдийг ядрааж, тавгүйтүүлдэг.

Гэхдээ нүд өвдөх шалтгаан нь зөвхөн ядаргаа биш. Нүдний гадаргуугийн гэмтэл, үрэвсэл болон зарим тохиолдолд яаралтай эмчилгээ шаарддаг өвчин ч шалтгаан болж болно.

🔸 Нүд өвдөх түгээмэл шалтгаанууд

• Нүд хуурайших
• Нүдэнд тоос, сормуус орох, нүдээ үрснээс гэмтэх
• Зовхины үрэвсэл, яр
• Коньюнктивит, эвэрлэгийн үрэвсэл
• Нарны хэт ягаан туяаны нөлөө
• Контакт линзийг буруу хэрэглэх
• Утас, компьютер удаан хэрэглэснээс нүд хэт ачааллах

⚠️ Харин дараах шинж илэрвэл анхаараарай!

Нүд маш хүчтэй өвдөх, улайх, хараа гэнэт муудах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих зэрэг шинж илэрвэл өөрөө тэвчиж удаалгүй нүдний эмчид үзүүлээрэй.

⸻

🕶️ НҮДЭЭ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛДАА ХАМГААЛЪЯ

☀️ UV хамгаалалттай нарны шил зүүх
🧢 Өргөн хүрээтэй малгай хэрэглэх
👁️ Нүдээ үрэхгүй байх
💧 Нүдийг шаардлагагүйгээр ойр ойрхон угаахгүй байх
🥬 Нүдэнд хэрэгтэй шим тэжээлтэй хүнсийг тэнцвэртэй хэрэглэх

👀 Мөн нэг чухал зүйл бий…

Нүд өвдсөний дараа арга хэмжээ авахаас илүү, өдөр бүр бага багаар нүдэндээ анхаарал тавьж хэвших нь чухал.

📱 Утас, компьютер удаан хэрэглэдэг бол үе үе дэлгэцээс харцаа салгаж холын зүйл рүү харах.🙏😳👀👁️Хол байгаа зүйл харах👁️👀

👀 Нүдээ удаан хугацаагаар нэг цэгт хөдөлгөөнгүй тогтоохгүй, анивчихаа мартахгүй байх.

🤲 Мөн нүдний хөдөлгөөн, фокусын өөрчлөлтөд чиглэсэн зөөлөн нүдний дасгалуудыг тогтмол хийж хэвшиж болно.

🖐️ Нүдний дасгалтайгаа хамт гар, хуруу, бугуйнд зориулсан энгийн хөдөлгөөнүүдийг хийх нь утас, компьютер удаан хэрэглэдэг хүмүүст биеэ бүхэлд нь завсарлуулж амраах нэг арга болж чадна.

Өдөрт хэдхэн минут өөртөө зориулсан жижиг дадал → ирээдүйд нүд, биеэ хамгаалах том алхам. 🌿

Гол нь нүд өвдөж, хараа өөрчлөгдөж байгаа үед дасгалаар эмчлэх гэж оролдохгүй, эхлээд мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй шүү. ❤️

Нүдээ хайрлая. Өвдсөнийх нь дараа биш, өдөр бүр хамгаалж хэвшицгээе. 👀✨

26/08/2026

📞📲Утсаа нэг гараараа бариад, эрхий хуруугаараа удаан хугацаанд давтамжтай хөдөлгөх үед эрхий хурууны булчин, шөрмөс болон үе мөчид ачаалал ихэсдэг.
Ялангуяа:
• Удаан хугацаагаар утас ашиглах
• Нэг гараараа утсаа барих
• Эрхий хуруугаа хэт сунгаж хүрэх
• Удаан хугацаанд завсарлага авахгүй байх
• Буруу байрлалтай, бөгтийж утас харах
зэрэг нь хуруу,гар, бугуй, мөр, хүзүү гээд ачаалал нэмэгдүүлдэг.

🔹 Өөрөө юу хийж болох вэ?

👉 Утасны хэрэглээг түр багасгах
👉 Нэг гараараа биш, хоёр гараараа ашиглах
👉 Боломжтой үедээ voice input ашиглах
👉 Удаан хугацаагаар тасралтгүй хэрэглэхгүй, завсарлага авах
👉 Гар, хуруу, бугуйгаа зөөлөн хөдөлгөж суллах дээрх дасгал тогтмол хийх👍
👉 Өвдөлттэй үед хүчтэй сунгах, хүчээр массаж хийхээс зайлсхийх

Харин өвдөлт нэмэгдэх, хавдах, хуруугаа хөдөлгөхөд хэцүү болох эсвэл удаан хугацаанд үргэлжлэх тохиолдолд эмчид үзүүлж шалтгааныг тодруулах нь зөв.

📌 Гар бол бидний өдөр тутмын хамгийн их ашигладаг хэсгүүдийн нэг.
⚠️Өвдөлт гарсны дараа биш, өвдөхөөс нь өмнө амрааж, зөв арчлах нь хамгийн сайн хамгаалалт юм.
📞Та өдөрт хэдэн цаг утас хэрэглэдэг вэ? 📱 комент бичээрэй
🌿Та нартаа эрүүл энхийг хүсье💚

Address

東京都荒川区西日暮里1-2-1 メゾンカナイ 1F

〒116-0013

Opening Hours

Monday 10:30 - 21:00
Wednesday 12:00 - 21:00
Thursday 10:30 - 21:00
Friday 10:30 - 21:00
Saturday 10:30 - 21:00
Sunday 10:30 - 21:00

Telephone

+81 3-6806-7172

Alerts

Be the first to know and let us send you an email when Mikawashima Massage Therapy - 三河島ほぐし posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mikawashima Massage Therapy - 三河島ほぐし:

Shortcuts

  • Want your business to be the top-listed Shop?

Share