Airguide

Call Directions Contact the business

Airguide ''Эйргайд'' ХХК нь 2018 оноос хойш Олон улсын нислэгийн тийз захиалгын үйлчилгээг явуулж байна.

Хөх хотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудал 11-р сарын 26-ны тэг цагаас үйл ажиллагаагаа эхлүүлнэ.Хөх хотын Шэнлэ ол...
20/10/2026

Хөх хотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудал 11-р сарын 26-ны тэг цагаас үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
Хөх хотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудал 2026 оны 11-р сарын 26-ны өдрийн 00:00 цагаас албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэхээр байна. Шинэ онгоцны буудал нь хотын төвөөс 40 орчим километрийн зайтай.
Шинэ нисэхийн буудал нээгдэхтэй зэрэгцэн Цагаан суварга буюу Байта хуучин олон улсын нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа зогсоох юм байна.
Өдгөө Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажил бүрэн дуусаж, шаардлагатай бүх шалгалт, хяналтыг амжилттай давсан бөгөөд шилжилтийн үе шатны бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Шинэ онгоцны буудлын төслийн нийт хөрөнгө оруулалт 23 тэрбум юань. Нислэгийн талбайг 4F стандартын дагуу хатуу төлөвлөсөн бөгөөд тус тус 3400 метр, 3800 метр урттай хоёр хөөрч буух зурвас, нийт 320 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий терминалын барилгатай. Тус нисэх онгоцны буудал нь жилд 28 сая зорчигч, 320 мянган тонн ачаа тээвэрлэх зориулалттай.

БНХАУ-ын Үндэсний Цагаачлалын газраас гадаадын иргэдийн хилээр нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор “Хилээр нэвтрэх ху...
29/09/2026

БНХАУ-ын Үндэсний Цагаачлалын газраас гадаадын иргэдийн хилээр нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор “Хилээр нэвтрэх хуудас” (Arrival Card)-ыг цахимаар урьдчилан бөглөх боломжийг нэвтрүүллээ. Та хилээр нэвтрэхээсээ өмнө цахимаар урьдчилан мэдүүлж, саадгүй зорчоорой.

''Эйргайд'' ХХК
Утас: 77057878, 99056973

✈ХҮННҮ ЭЙР компани 2027 оны 4-р сараас эхлэн УЛААНБААТАР-ОСАКА чиглэлд тогтмол нислэг үйлдэх болсныг дуулгахад таатай ба...
24/09/2026

✈ХҮННҮ ЭЙР компани 2027 оны 4-р сараас эхлэн УЛААНБААТАР-ОСАКА чиглэлд тогтмол нислэг үйлдэх болсныг дуулгахад таатай байна.
Энэ нислэг нь 2 улсын хоорондох аялал жуулчлал, бизнес харилцааг өргөжүүлэхээс гадна Улаанбаатар хотыг 🌏Азийн гол чиглэлүүдтэй холбосон бүс нутгийн зангилаа Hub болгон хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
✈Хүннү Эйр компани энэ нислэгт цоо шинэ, сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий Е195 агаарын хөлгийг ашиглах бөгөөд зорчигч бүр энэ нислэгээр ая тухтай аялах боломжтой.

Эйргайд ХХК
Утас: 77057878, 99056973

✈️Та Бээжин хотын Дашин нисэх буудалд буусны дараа 6 чиглэлд явах автобусаар үнэгүй үйлчлүүлээрэй.Та тээш хүлээж авах цэ...
24/09/2026

✈️Та Бээжин хотын Дашин нисэх буудалд буусны дараа 6 чиглэлд явах автобусаар үнэгүй үйлчлүүлээрэй.
Та тээш хүлээж авах цэгээс гарах замдаа Beijing Service counter-д суугчийн талоноо үзүүлээд ваучераа аваад 1 давхрын 20-р Gate-д чиглэлээ сонгоод автобусандаа суугаарай.
*Автобус шөнийн 02 цагаас оройны 23 цагийн хооронд үйлчилдэг.
Хүннү Эйр компани Бээжин чиглэлд 7 хоногийн 1.3.4.7дах өдрүүдэд нислэгтэй.
Эйргайд ХХК
Утас: 77057878, 99056973

22/05/2026
✈️ “Blue Sky Mongolia” байнгын үйлчлүүлэгчийн урамшууллын хөтөлбөрийн гишүүн та өөрийн хуримтлуулсан милиэ ашиглан энгий...
09/05/2026

✈️ “Blue Sky Mongolia” байнгын үйлчлүүлэгчийн урамшууллын хөтөлбөрийн гишүүн та өөрийн хуримтлуулсан милиэ ашиглан энгийн ангиллын тасалбараа бизнес ангилалд ахиулан ашиглах боломжтой.

ℹ Хөтөлбөрт бүртгүүлэх: https://blueskymongolia.frequentflyer.aero/pub/ #/main/not-authenticated/?lang=mn

📝Blue Sky Mongolia хөтөлбөрт элсэхэд:
- Бүртгэлийн хураамж төлөх шаардлагагүй
- 2-с дээш насны бүх хүн элсэх боломжтой

✨Хөтөлбөрийн гишүүн болсноор:
- Нислэгийн миль нөхөн хуримтлуулах
- Гэр бүлийн гишүүддээ милиэ шилжүүлэх
- Илүү тээш авах, бизнес лоунжаар үйлчлүүлэх гэх мэт давуу талуудтай.

💙 YOUR GATEWAY TO BLUESKY


Таны нислэгийн зөвлөх Эйргайд ХХК 77057878, 99056973

🇩🇪 МИАТ ТӨХК нь 2026 оны 5-р сарын 11-ний өдрөөс эхлэн ХБНГУ-ын  Франкфурт нисэх онгоцны буудлын Terminal 3-с нислэг үйл...
23/04/2026

🇩🇪 МИАТ ТӨХК нь 2026 оны 5-р сарын 11-ний өдрөөс эхлэн ХБНГУ-ын Франкфурт нисэх онгоцны буудлын Terminal 3-с нислэг үйлдэж эхэлнэ.
Франкфуртын нисэх буудлын 3-р терминал нь нисэх буудлын өмнөд хэсэгт байрладаг бөгөөд өмнөх 1 ба 2-р терминалууд нь хойд хэсэгт оршдог. Иймээс 3-р терминал руу явганаар хүрэх боломжгүй бөгөөд зорчигчид дараах байдлаар зорчих шаардлагатай:
Нисэх буудлын шаттл автобус
Ирээдүйд ашиглагдах SkyLine автомат галт тэрэг
Мөн автомашинаар ирэх зорчигчдод зориулсан тусдаа зам, гарц бий.
👉 Иймд зорчигч та бүхэн нислэгийнхээ өмнө терминалын мэдээллээ сайтар шалгаж, цаг хугацаандаа очихыг анхаарна уу.

''Эйргайд'' ХХК
Утас: 77057878, 99056973

ХЯТАДЫН ХИЛЭЭР ГАРАХ ЦАХИМ ДЕКЛАРАЦИ БӨГЛӨХ ЗААВРАА ХАДГАЛААД АВААРАЙ 👇🛃БНХАУ-ын Үндэсний Цагаачлалын газраас гадаадын и...
01/04/2026

ХЯТАДЫН ХИЛЭЭР ГАРАХ ЦАХИМ ДЕКЛАРАЦИ БӨГЛӨХ ЗААВРАА ХАДГАЛААД АВААРАЙ 👇🛃
БНХАУ-ын Үндэсний Цагаачлалын газраас гадаадын иргэдийн хилээр нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх, шалган нэвтрүүлэх хурдыг сайжруулах зорилгоор "Хилээр нэвтрэх хуудас"-ыг цахимаар урьдчилан мэдүүлэх шийдлийг улс даяар хэрэгжүүлж эхэллээ.
Гар утсаараа бөглөх заавар
1. Гар утсаараа https://s.nia.gov.cn/ArrivalCardFillingPhone/ линкээр нэвтэрнэ
2. Entry declaration /дээд хөх/ - хувилбарыг сонгоно.
2. Instructions – “Agree” дарна
3. Гадаад паспортны зургийг оруулна
4. Last name – овог, first name – өөрийн нэр
5. Gender – хүйс
6. Date of Birth – төрсөн он, сар, өдөр
7. Country/Region of Citizenship – Монгол улсын иргэн бол “Mongolia” сонгож оруулна
8. Type ID document – улаан паспорттой бол “ordinary passport” сонгоно
9. Passport number – паспортын дугаараа оруулна
10. Entry transportation Mode – “flight” сонгоно
11. Arrival flight/train/Vessel number – нислэгээс хамаарч дугаар оруулна
- Улаанбаатар – Саньяа - MR815 эсхүл MR817
- Саньяа – Улаанбаатар – MR816 эсхүл MR818
- Улаанбаатар – Бээжин – MR801
- Бээжин – Улаанбаатар – MR802
- Улаанбаатар – Хайлар – MR851
- Хайлар - Улаанбаатар – MR852
- Улаанбаатар – Эрээн – MR861
- Эрээн - Улаанбаатар – MR862
- Улаанбаатар – Ордос - MR895
- Ордос - Улаанбаатар – MR896
- Улаанбаатар –Хайкоу - MR811
- Хайкоу - Улаанбаатар –MR812
12. City of entry – очих нисэх буудлын хотын нэрийг оруулна
13. Port of entry – очих нисэх буудлын нэр /Бээжинд бол Daxing сонгоно/
14. Chinese name – хятад нэр – байхгүй бол юу ч бичихгүй
15. Country /Region of birth – төрсөн улсын нэр – Монгол улсад төрсөн бол “Mongolia”, өөр улсад төрсөн бол өөр улс сонгож бичих бөгөөд доор нь төрсөн хотоо оруулна.
16. Contact number - Холбоо барих утас
17. Email – цахим хаягаа оруулна
18. Do you hold a valid visa or other entry permit? – “Yes” гэж дарна
19. Visa number – NO эсхүл 00 гэж бичнэ
20. Purpose of entry – нэвтрэх зорилго – аяллаар явж байгаа бол Sightseeing/Leisure сонгоно
21. Date of Entry – хилээх нэвтрэх өдрөө оруулна
22. Destination Ciities in China – БНХАУ-д зорчих хот/хотуудыг сонгож оруулна
23. Cities of Transit in China - БНХАУ-д түр зорчих хот/хотуудыг сонгож оруулна
24. Address in China - БНХАУ-д байрлах хаягаа оруулна – буудлын хаягаа оруулаарай
25. Do you have any inviting entities or inviters in China? – БНХАУ-д урьсан байгууллага эсхүл иргэн байгаа юу? – байхгүй бол NO
26. Confirmed Departure itinerary – буцах өдөр тодорхой эсэх – YES эсхүл NO сонгоно.
27. Date of Departure - Буцах өдөр
28. Transportation Mode for departure – ямар тээврийн хэрэгслээр буцах? – Flight сонгох
29. Departure Flight Number – буцах нислэгийн дугаарыг оруулна.
30. City of departure – ямар хотоос нисэх гэж байгаагаа оруулна
31. Port of Departure – буцах нисэх буудлын нэрийг сонгон оруулна.
Бүх мэдээллээ оруулсны дараа SUBMIT дарна
I have read and agree to the above statements – чагталж баталгаажуулна
“Click to sign” дарсны дараа “Confirm” дарна
Гарын үсэг зурах цонх гарч ирнэ. Цонхонд нь гарын үсгээ зураад “Confirm” дарна.
Гарч ирсэн QR code нь таны бөглөсөн нэвтрэх хуудас бөгөөд та
Download to Local – QR кодыг утсан дээр зургаар татах, Send to Email - цахим шуудангаар хүлээж авна.
Эх сурвалж : Азийн Аялал

29/03/2026

Берлин-Парис хотуудыг холбосон шөнийн галт тэрэг 2026 оны 3-р сарын 27-нд албан ёсоор шинээр аялалд гарлаа. Энэхүү галт тэрэг нь Белги улсаар дайран өнгөрөх бөгөөд Брюссель, Антверпен, Льеж хотуудад зогсох юм. Тасалбарын үнэ, суудал болон зэрэглэлээс хамаарч нэг талдаа 40-80€ юм байна. Харин галт тэргийн цагийн хуваарийн тухайд:
🇩🇪 Берлин → Парис
Даваа, Лхагва, Баасан гаргуудад оройн 18:30 минутад Берлинээс хөдөлж маргааш өглөө
10:00 цагт Парист хүрнэ.
🇫🇷 Парис → Берлин
Ням, Мягмар, Пүрэв гаргуудад оройн 17:45 минутад Парисаас хөдөлж, маргааш өглөөний 10:00 цагт Берлинд хүрнэ.

ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт

🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай
👉 https://www.facebook.com/journasnews

МИАТ ХК-ны ✈ “Blue Sky Mongolia” байнгын үйлчлүүлэгчийн урамшууллын хөтөлбөрт элсэж үндсэн чиглэлд ниссэн нислэг бүрдээ ...
06/03/2026

МИАТ ХК-ны ✈ “Blue Sky Mongolia” байнгын үйлчлүүлэгчийн урамшууллын хөтөлбөрт элсэж үндсэн чиглэлд ниссэн нислэг бүрдээ милиэ хуримтлуулан аяллын үнэ цэнээ нэмээрэй 🎁
Бүртгүүлэх: https://blueskymongolia.frequentflyer.aero/pub/
Картны талаар дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.miat.com/pagecontent.php?pageId=23&lang=mn

Address

Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 09:00 - 18:00
18:00 - 19:00
Tuesday 09:00 - 18:00
18:00 - 19:00
Wednesday 09:00 - 18:00
18:00 - 19:00
Thursday 09:00 - 18:00
18:00 - 19:00
Friday 09:00 - 18:00
18:00 - 19:00

Telephone

+97677057878

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Airguide posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Airguide:

Shortcuts

Share

Category

Nearby shops